Ерөнхийлөгчийн үг АН-д үйлчлэхгүй
2015-07-10

Шийдлийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх нь нэгэнт тодорхой болов. АН-ын зүгээс МАН-ыг цаашид Засгийн газрын бүрэлдэхүүнд байх шаардлагагүй хэмээн үзэж, Гүйцэтгэх зөвлөл болон УИХ  дахь намын бүлгээсээ шийдвэрээ гаргаад буй. Харин энэ асуудал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүмжлэлтэй хандаж, төрийг нам удирддаг байж болохгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч АН-аас төрийн тэргүүний үгийг хүлээж авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв. АН-аас гаргасан мэдэгдэлд "Нэгэнт гарсан шийдвэрийг хэн нэгний үүрэг даалгавар, намын дээд байгууллагын шийдвэрийг огоорогч нарын хүсэл сонирхолд нийцүүлэн  хүчингүй болгох боломжгүй" хэмээжээ. Мөн МАН-тай цаашид хамтрахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн байна.

 

 

АН-аас гаргасан мэдэгдэлийг бүрэн эххээр нь хүргэж байна.

 

Монгол ардын нам 2012-2014 оны хооронд Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг ногоон намаас бүрдүүлсэн олонхийн Засгийн газрын нэр хүндийг унагах, Засгийн газрын гишүүд болон Ерөнхий сайдыг огцруулах  оролдлогыг ээлж дараатай тасралтгүй хийж ирснийг монголын ард түмэн мартаагүй байна. Үүний уршгаар УИХ-ын чуулганы хуралдааны хугацааны 63 хувийг албан тушаалтныг огцруулах асуудлыг хэлэлцэж УИХ дээр шийдвэр, шийдлээ хүлээсэн олон асуудал гацаж, цаг хугацаа алдсан.

 

Эцсийн эцэст улс төрийн нөхцөл байдал хүндэрч МАН-ын санаачилгаар арга буюу Н.Алтанхуяг тэргүүтэй Шинэчлэлийн Засгийн газар огцорсон. Үүний дараа  Ардчилсан нам улс орныхоо хөгжлийн төлөө бусад намуудтай ойлголцож, нийгэм, эдийн засгийн эрх зүйн орчноо сайжруулах, улс төрийн тогтвортой, эв нэгдэлийг хангах зорилгоор Засгийн газрыг хамтран байгуулж, Улсын Их Хурал болон Засгийн газрын хүрээнд бүтээлчээр хамтран ажиллах саналыг Монгол ардын намд тавьж, улмаар "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулсан.

 

 Харамсалтай нь, Монгол ардын нам улс төрийн явцуу эрх ашгийг улс орон, ард түмний ашиг сонирхлын дээр тавьж, өнгөн дээрээ хамтарсан дүр эсгэн нэдэр дээрээ улс орны эдийн засгийн чадавхийг сулруулах,  эрх зүйн орчны шинэчлэлийг саатуулах бодлогыг баримталж ирлээ.

 

 "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулснаас хойш 2015 оны 07 дугаар 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 35 хууль, УИХ-ын тогтоол баталсны 22-т нь Монгол ардын намаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн олонхи нь эсрэг байр суурь баримталж байсан нь үүнийг баталж байна.

 

Ардчилсан нам Монгол ардын намд итгэл хүлээлгэж ерөнхий чиг үүргийн яамдын 50 хувь, тэргүүн шадар сайд болон 5 сайд 7 дэд сайдын хариуцлагатай албыг үүрүүлсэн хэдий ч өнөөдөр ажилгүйдэл, эдийн засаг, төсвийн орлого, банкны чанаргүй зээлийн үзүүлэлт улам бүр дордож байна.

 

 Харин Монгол ардын намын сайдуудын хариуцсан яам, агентлаг, төрийн захиргааны байгууллага дахь  төрийн албан хаагчдын халаа сэлгээ газар авч төрийн албыг сульдуулж байна.  Хууль зөрчсөн томилгоонууд нь түрүүчээсээ гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Гэтэл  МАН-ын удирдлага "Монгол ардын намаас томилогдсон сайдууд хууль бус томилгоо хийсэн гэсэн шүүхийн нэг ч шийдвэр гараагүйг сануулъя" гэх мэтээр худал мэдэгдэл хийж байна.

 

Монголчууд бид “унаж яваа морио, ханилж яваа нөхрөө" гэдэг. Монгол Ардын намаас сонгогдсон, томилогдсон албан тушаалтнууд “Бид хамтдаа” аяны үйл ажиллагаанд биечлэн оролцож очсон газар бүртээ  хамтарсан Засгийн газрын бодлого үйл ажиллагааг үгүйсгэж, хамтран ажиллаж буй Ардчилсан намын нэр хүндийг унагах бохир улс төрийг тасралтгүй явуулж байна.

 

Ардчилсан нам Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, улс оронд тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлийг даван туулж, дунд болон урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг тавихад бусад намуудтай ойлголцож, эв нэгдэлтэй хамтран ажиллахыг дэмжихээс бус зөвхөн улс төрийн ашиг хонжоо, сандал суудлын төлөөх дүр эсгэсэн хамтын ажиллагааг хүлээн зөвшөөрч хүлцэнгүй байх эрхгүй. Тийм үйлдлийг Ардчилсан намын олон зуун мянган гишүүд дэмжигчид, ардчиллын үнэ цэнийг ойлгодог монгол түмэн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас Ардчилсан намын Гүйцэтгэх Зөвлөл, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Ардчилсан намаас Монгол ардын намтай байгуулсан "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ"- гээ цуцлах шийдвэр гаргасан.

 

 Нэгэнт гарсан шийдвэрийг хэн нэгний үүрэг даалгавар, намын дээд байгууллагын шийдвэрийг огоорогч нарын хүсэл сонирхолд нийцүүлэн  хүчингүй болгож, МАН-тай хамтран ажиллах боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

АРДЧИЛСАН НАМ

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эдийн засаг АН-аас болж хямраагүй дэлхий даяар уул уурхай түшиглэсэн улсууд бүгд амсч байна тэнэгээ гадаад мэдээ уншаад ойлгочих хэмжээнд боловсролтой бол. Хойд Орос оронд манайхаас бүр долоон дор 2013 онд 30 рубль 1ам.доллар байсан бол одоо 57 рубль 1 ам.доллар болж унаад байна манайх ч гайгүй байнаа. Уул уурхайн түүхий эдийн үнэ унаж Хятадад олон нүүрсний компаниуд хаалгаа барьж эхлэсэн. Тэр үнэтэй байх үед МАН ядаж АН-ын хэмжээнд бүтээн байгуулалт хийгээгүй олсон бүх мөнгийг сонгуульд зараад данс нь улайсан засаг өгсөн нь үнэн. АН мөнгө олж бүтээн байгуулалт хийхийн тулд бонд гаргаж мөнгө босгосон шүү дээ. Мөнгөтэй байсан бол бонд гаргахгүй л байсан. 2.6 жилийн өмнө ямар байсанаа сана зам гэж там хөдөө гэж хоцрогдсон үйлдвэр сургуулиуд баригдаагүй байсан одоо ахицтай байна. Өр тавьж байж бүтээн байгуулалт хийнэ шүү дээ тэнэгээ үнэгүй хэн ч юм өгдөггүй юм
2015-07-22
Зочин:
Зам тээврийн яам иргэний нисэх гэж байгууллагууд дампуу болж байна даа. Наадмын өмнө шинэ бүтэц батлаж баахан хүн халж сольж байсанаа наадмын дараа тушаалаа хүчингүй болгоод нөгөө хүмүүсүүд нь ажилтай ч юм шиг ажилгүй ч юм шиг бүр заваарсан юм болоод байна ийм тэнэг юмыг яах гэж сайд болгодог байнаа. Ядахдаа сургуулиа ч төгсөөгүй төрд ажиллаж үзээгүй нөхөрийг хурдан солиоч. Нисэх тасралтгүй найдвартай ард түмэнд үйлчлэх байгууллага одоо хөл толгойгоо мэдэхээ байлаа гээд нисэхийнхэн шуурч байна. Халагдсан томилогдсон бүгд учраа мэдэхээ байсан. Ийм үед алдаа осол гарвал яанаа. МАН-ынханыг засгаас хурдан хөөгөөч
2015-07-22
зочин:
Ховд аймагт МАН-тай хамтарсан засаг байгуулсаны гайгаар Ховд аймгийн МХГ -ын газрын даргаар томилогдсон Мягмарцоож гэдэг нөхөр тухайн байгуулгыг бүтэн самраад дуусгаж байна гэнэ дээ.Тэрээр жирэмсэний амралттай хүн ажилаас халж ах дүүгийнхээ хүнийг шургуулж,зохиомол албан тушаал гаргаж намынхаа хүнийг ажилд авсан төдийгүй мөрөөрөө ажилаа хийж байгаа ажилчидаа байнга арга хэмжээнд оруулж ажилаас хална гэж айлган сүрдүүлдэг гэсэн.Ийм хариуцлагатай мэрэгшисэн байгуулгад зүгээр нэг сумын багын дарга хийж байсан нөхрөөр дарга тавьж самруулж байгаа нь тухайн нам ямархан боловсон хүчинтэй нам бэ гэдэг нь харагдаж байна.Эсгий хийх газар хүүхэд нохой 2 хэрэггүй гэдэг дээ.
2015-07-15
Зочин:
МАН хэлсэндээ хүрч сандал ширээтэй зууралдахгүй өгчих юм байгаа биз дээ. Ерөнхийлөгчөөр гуйлгаж хэлүүлэхдээ ичих хэрэгтэй. Эр хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг
2015-07-14
Зочин:
МАН 6 сар засагт ороод ямар ажил хийсэн юм ямарч ажил хийгээгүй баахан хүн ажлаас халсан өөр хийсэн тэр гэх ажил байхгүй ийм хулхи нам. 3 жил орчмын өмнө ямар байсанаа санах хэрэгтэй хот өөрчлөгдсөн хөдөө ч сайхан болж байна. Харин МАН хутгасан Оюу толгой Таван толгой гацаа хэрүүл л монголыг гутааж байна даа.
2015-07-14
Зочин:
Зөв ш дээ дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэдэг шиг ажил хийхгүй МАН-ыг гуйж ажиллах ёсгүй. Нэгэнт засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэж байгаа хүмүүс ажилаа өгөөд бусадад ажил хийх боломж олго. МАН тэртэй тэргүй 3 сарын дараа бид сонгуульдаа бэлдлээ гээд өөрсдөө гараад явна тийм учраас юу ч хийхгүй. АН харин эртхэн засгаа МАН-аас авч амлалтаа биелүүлэх ажлаа түргэтгэ
2015-07-14
Zochin:
Ene ANam bol odoo 2016 ond unnaa MANam ah gedeg yamar baidgiig zangargaaraa garna da.ard tumen shiidne shuu
2015-07-11
Зочин:
ZUV ZUV NAM SHIIDVER GARGASAN GUITSEE
2015-07-10
Зочин:
Цагаандаа гарчихаж
2015-07-10
иргэн:
Хариуцлагагүй, жудаггүй л мэдэгдэл байна даа. Төрөө хүндлэх, засаглалын хуваарь, эрх, үүрэг эрэмбэ дараагаа ойлгох, ухамсарлах чадвар АН-д алга гэж үү? Монгол төрийн тэргүүн, эв нэгдлийн бэлэгдэл Монгол улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг үл хүндэтгэн, ХЭН НЭГЭН мэтээр мэдэгдэлдээ бичсэнийг үзээд олон хүн нэгийг бодож 2ыг тунгаах буй за. Ингэж болохгүй шүү дээ. Ядаж мэдэгдэлээ зөв бичих хэрэгтэй . Эрх зүйт төр, засаглалын хуваарь гэж байнга ярьдаг хэрнээ ийм үйлдэл хийж болох уу? Ядаж улс төрийн соёл, дэгээ барих хэрэгтэй. Бичиг үсэг, сэтгэлгээний чадамжтай, зөв гаргалгаа гаргаж чаддаг, хууль дүрмээ мэддэг байх хэрэгтэй. Төрийн ноён нуруу хаана байна аа? Энэ чинь намын ажил биш, төрийн ажил шүү дээ. Үүний цаана хэн нэгэн бүлэг этгээд биш ард түмэн байгаа гэдгийг мартаж болохгүй. Тодорхой хугацаанд та нарт эрх өгч төр удирдуулсан болохоос дураараа тонгоч гэж сонгоогүй шүү.
2015-07-10
Elbegdorj:
Ebi zasag togtvortoi baih tuhai yarih erh bna uu. Hen anh davhar deel gargaj irj henii zasgiig unagasniig ard tumen martaagui. Tuund iim ug heleh erh bgaa ch yos surtahuun omnoh hoitoh tuuh ni tuuniig uguisgej bna bus uu. Yag nariindaa bol Ebi AN-iin 650 halagdsan gishuunii toloo yu hiih gej bna daa
2015-07-10
иргэн:
АН-ын хужаагийн шээснүүд,МАН-ыг засгаас гаргахын тулд нэгэнт шийдэгдээд хэрэгжээд явж байгаа төслүүдийг хөрөнгийг нь буцаан татаж, илүү өндөр хөрөнгийн баталгаа шаардах,эх үүсвэр,өөрсдийн хөрөнгөөр барь гэж тулгаж хөрөнгө мөнгө багатай Монголын үндэсний компаниудыг шахаж гадны компаниудад ажлыг нь өгч эхэлээд байна шүү.
2015-07-10
ЗОЧИН:
Монголын төрөөр тоглогсод удахгүй байхаа. Тэдэнд амьд явахад ч хэцүү өдрүүд ирэх л байх шүү. Ард түмэн та нараар удаан тоглуулахгүй байх шүү. Та нар үр хойчоо боддоггүй улс уу.
2015-07-10
Зочин:
Тэдэнд ичих булчирхай байна. ЗГ-ыг 4 бараг жил барьлаа. Эдийн засгийг салам унагалаа. Гэсэн ч айлын эрх хүүхэд шиг нөгөө л МАН буруутай гээд орилоод байх юм. Та нарт буруу алга уу. Ич.
2015-07-10