Ерөнхийлөгч дуут сум тавьж, харвааг эхлүүллээ
2015-07-11

Гэрэл зургийг MPA.MN

 

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна. Уухайн дуу цуурайтсан сурын асарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар зочлов. Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж дуут сум тавьж, сурын харвааг эхлүүлэв. 2014 оноос эхлэн дуут сум харваж, төрийн наадмын сурын харвааг эхлүүлдэг болсон билээ. Энэхүү дуут харваа нь баяр наадмыг эхлүүлдэг Монголын эртний уламжлал юм байна.

 

Энэ жилийн наадмын сурын харваанд 100 гаруй харваач оролцож байна. Тэднээс хамгийн ахмад нь 78 настай бол залуу нь 3 настай харваач байна. Хүүхдийн харваанд 100 орчим хүүхэд оролцож, цэц мэргэнээ сорив.  

 

Энэ жилийн наадмын харваа чансаа өндөр болж байна.Өчигдөр хана харвааны эхэн болон дунд өрөгүүд харваж дууссан. Өнөөдөр хана харвааны адаг, хасаа харваа руу орно. Маргааш шилдэг найман харваачийн харваа явагдана гэдгийг сурын харвааг зохион байгуулагч Б.Бат-Ерөөлт ярив.

 

Өнгөрсөн жил Ерөнхий сайдын санаачилгаар сурын харваанд түрүүлсэн харваачийг бөх, морины адил 8 сая төгрөгөөр шагнаж, урамшуулахаар болсон. Энэ жил ч уг хэмжээний мөнгөөр түрүүлсэн харваачийг байлна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Eoeo:
Enenii baij bgaagee. Huzuugui ter tolgoig ni. Yag Oodoi tarvagan hun shig. Kkk
2015-07-12
Hhhhh:
Hajud n jaahan huuhduud guitsd saihan tataj bna
2015-07-12
Hhhhh:
Ene tahir dutuu hunuu, num guitsed evshelgegui bna, arai yuma mgl hun bj
2015-07-12
дөгө:
Наад хурдын рекламаа тавих газар нь тавиачээ малаа энд тэндгүй комментод бичээд байх юм
2015-07-11