Хэт даврагчид хуримаа хийжээ
2015-07-12

 

Их Британийн иргэн, исламын шашинтай гурван охин өнгөрөгч хоёрдугаар сард сураггүй алга болсон юм. Охид Лондоноос Турк, Туркээс Сири хүрч улмаар Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн нь илчлэгдсэн билээ. Тэд өнгөрсөн тавдугаар сард фэйсбүүктээ өөрсдийгөө аллахын хүсэлтийн дагуу хуримаа хийж, гэр бүлтэй болсон хэмээн мэдэгдсэн юм. Охидын нэг 16 настай Амира Абасегийн нөхөр хэт даврагч болсон Австрали улсын иргэн хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрөгч оны сүүлээр Австрали улсын иргэн, 17 настай Абдуллах Элмер гэгч хэт даврагч болсноо зарласан юм.

 

Элмер твиттер хуудастаа Австралийн “Ерөнхий сайд Тони Эбботыг устгахын тулд хэт даврагч болсон” хэмээн мэдэгдсэн билээ. Элмер, Амира нар 14 хоногийн өмнө албан ёсоор гэрлэж, нэг гэрт орсон хэмээн Британийн тагнуулчид  мэдээлжээ.  Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “Хэт даврагч болохоор гэр бүл, эх орноо орхисон хүмүүс гэрлэж, нэг гэрт орох нь хэтэрхий эрсдэлтэй. Тэдний хүүхдүүд ч гэсэн хэт даврагч болно” гэсэн бол Ерөнхий сайд Тони Эббот “Ямарч утгагүй юм. Би гайхаж байна” гэж мэдээлжээ.

 

Тэдний хуримыг Сири улсад хийёсэн байна. Харин Амиратай цуг Сирийг зорьсон 15 настай Шимима Бегум, 16 настай Кадиза Султана нар хэнтэй гэрлэсэн болон үхсэн, амьд эсэх нь тодорхойгүй байгаа юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин