Сурын харваанд эхнэр, нөхөр хоёр түрүүллээ
2015-07-12

Гэрэл зургийг MPA.MN

 

Үндэсний их баяр наадмын халх сурын харвааны тэргүүн байрууд тодорлоо. Эрэгтэй харваачдаас Спортын мастер Б.Батбаатар 36 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэний болзол хангалаа. Харин эмэгтэй харваачдаас Монгол Улсын мэргэн С.Энхтунгалаг 36 оноогоор хоёр дахь удаагаа тэргүүлж, хошой мэргэний болзол хангалаа. Энэ жилийн наадмын сурын харваанд төрүүлсэн Б.Батбаатар, С.Энхтунгалаг нар нь эхнэр, нөхөр юм байна. Монголын сурын харваанд гэр бүлийн хоёр хүн түрүүлж байсан түүх байхгүй аж. Тэгэхээр энэ жилийн сурын харваа нэгэн содон үйл явдлаар түүхэнд тэмдэглэгдлээ.

 

Эрэгтэй харваачдаас

 

1.Спортын мастер Б.Батбаатар 

2. Спортын дэд мастер Т.Очироо

3Спортын мастер А.Баттөр

4.Монгол Улсын мэргэн Б.Баярсайхан

5.Спортын мастер Ж.Мягмар нар эхний таван байрыг эзэллээ. 

 

Эмэгтэй харваачдаас 

1. Монгол Улсын мэргэн С.Энхтунгалаг  

2. Спортын мастер О.Чинзүрх

3.Спортын мастер Ч.Гандаваа нар эхний байруудыг эзэллээ. 

 

Түрүүлсэн харваачдыг 8 сая төгрөгөөр шагнаж урамшуулдаг юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Eroo:
Ta hoertoo bayriin mend hurgeed ulam ih amjilt gargahiig nutgiinhaa zon olnii omnoos husen erooe!
2015-07-12