Цагдаа нар хуурамч тасалбар илрүүллээ
2015-07-12

Үндэсний их баяр наадмын оргил үеүд үргэлжилж байна. Тавын даваанд аваргууд өвдөг шороодож, шинэ начингууд төрлөө. Жилийн турш яригдах торгон агшнуудыг үзэхээр нийслэлчүүд төв цэнгэлдэхийг зорьж байна. Наадмын өнөөдрийн тасалбарын шагийн үнэ 20 000 төгрөгийг даваад байсан. Тэгвэл дөнгөж сая цагдаагийн байгууллага хуурамч тасалбарыг илрүүллээ. Цагдаа нар одоогоор 10 хуурамч тасалбарыг илрүүлээд байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин