Энэ жилийн наадамд үзүүрлэсэн Улсын арслан П.Бүрэнтөгсийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Увс аймагт ажиллаж байхдаа анх харж, шинжжээ. Тэрбээр “сайн бөх болох шинжтэй хүүхэд байна” хэмээн Улаанбаатарт авчирч “Олимп” дэвжээнд оруулж өгч байжээ. Үнэхээр ч Улсын арслан П.Бүрэнтөгс улсын бөхөд хожуу орж ирсэн ч баяр наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэн, бяртай, хүчтэй арслан гэдгээ нотлоод байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг улстөрд хашир бурхи гэдэг. Өрсөлдөгч АН-ынхан нь түүнийг МАН-ын 10 гишүүнтэй тэнцэх эрхэм хэмээн үнэлдэг. Сүүлийн үед тэрбээр улс төрд өрнөх үйл явдлыг урьдчилан тааварлаж, хэлдгээрээ улс төрийн зөнч “Ванга” болоод байгаа. Тэрбээр улстөрд төдийгүй бөхөд ч “нүдтэй” нэгэн бололтой.
Н.Нягт
Уншиж байна |