Өнөөдрийн өрнийн зурхай
2015-07-14

Хонь (3/21-4/19)

Өнгөрсөн сарын бүх асуудлуудыг дэвэргэн хурцатгаж мэдэх өдөр. Маргаан зөрчилдөөнтэй нөхцөл үүсэх магадлал өндөр байх бөгөөд тэдгээрийн үр дүнд та таагүй байдлуудтай учирна. Цөөн үг, үйл явдлыг дүгнэж цэгнэх болон биеэ барих чадвар нь бие даасан байдлаа хадгалахад чухал юм.
 


Үхэр (4/20-5/20)

Танилуудынхаа хүрээг тэлэх нь таатай өдөр. Магадгүй шинэ танил эсвэл мартагдсан хэн нэгэнтэй харилцаагаа сэргээх болно. Өдрийн хоёр дахь хагаст магадгүй гэнэтийн маргаан үүсэх бөгөөд энэ нь гэхдээ таны талд шийдэгдэхгүй. Дайснаа хүндэлж байж дардаг гэдгийг насан туршдаа мартахгүй байхыг хичээ. Агаар салхинд гарч сэтгэл санаагаа сэргээх нь илүү чухал.
 


Хамтатгах (5/21-6/21)

Холимог өдөр Өдрийн эхний хагаст худалдааны үйл ажиллагаа явуулж болохгүй. Оддын таагүй байрлал санхүүгийн алдагдалд хүрч болохыг анхааруулж байна. Хайртай хүнтэйгээ харьцахдаа сэтгэлээ барих хэрэгтэй. Ивээ тэтгэх ба толгойлогч зан нь түрэмгийллийг санагдуулж болно. Том хэмжээний маргаан гарч болзошгүй байна. Шинэ сонин мэдээ сонсож магадгүй, энэ нь том, таатай өөрчлөлтүүдийг хувийн амьдрал болон мэргэжлийн хүрээнд дагуулж болно. Урьд нь зүүдлэгдэж байсан зүүд бол биелнэ. Сум зүүдэлвэл хуурмаг, өөрөө харвах нь амжилт амлаж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Муу санаатнуудын элдэв арга явуулгаас сэрэмжил. Өөрийн сул талд бууж өгөх буюу бусдын нөлөөнд автсанаас болж өөрт сайн ханддаг хүмүүсийг та гомдоож магадгүй. Зөн совин, эрүүл саруул ухаандаа итгэ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал таны стрессийг үлдэн хөөнө. Та сайхан зүүд зүүдэлж, тэр нь биелэх болно.


 

Арслан (7/23-8/22)   

Хуучин найз нөхөд, хамаатан, түншүүдтэйгээ харьцах нь ойрын ирээдүйд танд санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд тусална. Хувийн амьдралдаа үйл явдлын өрнөлийг анхааралтай ажиглаж санаачлагыг бүү алд, өнөөдөр та зөвхөн мөрөөдөж байсан үр дүндээ хүрч болзошгүй. Энэ өдрийн таатай хандлагыг бүрэн дүүрэн ашиглахыг хичээ. Ийм боломж олон тохиолдохгүй. Өнөөдөр та өөрт маш чухал гэсэн асуудлаа шийдэж чадах хэдий ч таны хүсч байсанд төдийлөн хүрэхгүй байх магадлалтай.


Охин (8/23-9/22)    

Энэ өдөр барилга байгууламж угсрах, шинэчлэл, хуримтлал үүсгэхэд таатай өдөр. Нүүх, засвар хийх, байр болон оффисоо солиход таатай өдөр. Өөрийн эзэмшиж буй зүйлээ эмхэлж цэгцэл. Гэхдээ санхүүгийн асуудлаа нарийн тооцохоо бүү мартаарай. Хэрэггүй зүйлд мөнгө үрэх нь дараа алдагдалд орж болзошгүйг анхаараарай. Өнөөдөр эртний найзтайгаа эсвэл эсрэг хүйстэнтэйгээ уулзахад таатай. Мөн алга болсон зүйлээ олно. Магадгүй гэр бүл дэх асуудлаа нааштайгаар шийдвэрлэнэ.


Жинлүүр (9/23-10/22)   

Сул дорой, хүндхэн өдөр байна. Ямар нэгэн шинэ зүйлийг бүү хүлээж ав. Өдөр тутмын нэгэн хэвийн ажлаа гүйцэтгэ. Өнөөдөр бодол санаагаа цэгцэлж, өөрийн хүсэл эрмэлзлээ юу болохыг олж мэдэн, түүнийгээ марталгүй ажил хэрэг болгох нь чухал. Үүнд цаг хугацаа нилээн орох болно. Энэ өдөр өвдвөл нэлээн хүч хөдөлмөр гаргаж байж эдгэх болно. Эерэг үзүүлэлт нь дэмжлэг, эрч хүчээр эдгэх болно.
 


Хилэнц (10/23-11/21)   

Хууран мэхлэлтийн өдөр. Гэрлэх, гэрээ хэлэлцээр, худалдан авалт, нүүх суухад таагүй өдөр. Төрөлхийн шулуун шударга мөн харамгүй занг тань хар амиа бодогсод эсвэл хуурмаг хүмүүс ашиглах гэнэ. Тиймээс өөрийн хүрээний хүмүүстэйгээ харьцаарай. Эрүүлдээ өөрийн боломжоо дүгнэ. Таныг магтаж байсан зоригтой санаа тань бүтэшгүй мэт санагдах болно.
 


Нум (11/22-12/21)    

Амьдралын эрч хүч нэмэгдэх тааламжтай өдөр. Аливаа зүйлийг өөрийхөөрөө шийдэх гэсний хэрэггүй. Ялангуяа ажлын нөхцөл байдалтай холбоотой бичиг баримтуудыг биенээсээ бүү салгаарай. Өнөөдрийн хувьд ямар ч ажлыг хийсэн бүгдийг та амжуулж чадна. Овсгоо самбаа болон аюулыг олж харах чадвар тань хамгийн хүнд нөхцөл байдлаас сугаран гарахад тань тусална. Зөн совингоо дагаж хөдлөөрөй.


Матар (12/22-1/19)   

Үдээс өмнө хэн нэгэнтэй харилцаа холбоо тогтоох, хүнтэй танилцах гэрээ хэлэлцээр байгуулахад таатай байна. Дээд хүчний болон нөлөө бүхий хүмүүсийн ивээлээр ажил хэрэг амжилттай бүтнэ. Өрсөлдөгчдийнхөө далд явуулгад өртөлгүй, мөнгө санхүү, материаллаг байдлаа дээшлүүлж болох нөхцөл боломж гарч ирнэ Үдээс хойш байдал өөрчлөгдөж, хар бараан үүлс таныг бүчин авах нь. Учир нь ажил хэргийн түнштэй хийсэн маргаан нь гутамшигт явдал болон өрнөж болзошгүй зүүд дөрөв хоногийн дараа биелэх нигууртай.


Хумх (1/20-2/18)   

Ямар ч чухал шийдвэр гаргасны хэрэггүй, болгоомжтой байж тохирох мөчийг хүлээ. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Зөвхөн хоёр хоногийн дараа мэргэжлийн хүрээнд амжилт гаргаж чадаж нэр төрөө олж авна. Албаны шатаар ямар нэгэн байдлаар шилжинэ. Гэвч ямар нэгэн тал руу дээшээ эсвэл доошоо гэдэг нь зөвхөн танаас шалтгаална. Хов жив ба явуулга хийж чадах атаархагчид ба далд дайсны тухай мартаж болохгүй. Хэн нэгэн танд таагүй явдал үүсгэхийг хүсэж байгаа тул анхаарлаа өндөржүүлэх хэрэгтэй байна.


Загас (2/19-3/20)

Азтай өдөр. Өмнөх долоо хоногийн үр дүнгээс ажил хэргийн амжилт шууд хамаарна. Ажлын хамтрагч болон гэр бүлийн гишүүдтэй тогтвортой, бат бэх холбоог тогтоох бололтой. Хайртай хүнээ өөртөө татахын тулд бага зэргийн эрх чөлөөг олгож, ширүүн догшин сэтгэл хөдлөлөө барих шаардлагатай.
 

Shuud.mn
Сонин хачин