Улсын их дэлгүүрээс Баруун 4 зам хүрэх уулзварыг хаажээ
2015-07-14

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас Баруун  дөрвөн замын уулзвар  хүртэлх замыг гурван  үе шаттайгаар хааж,  засвар, шугам хоолой солих ажлыг хийж байгаа билээ. 

 


 

Эхний үе шат буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл зам, хоёрдугаар үе шат буюу Цэцэг төвийн уулзвараас Улсын Их дэлгүүрийн уулзварын дагуух шугам хоолой солих ажлыг товлосон хугацаандаа гүйцэтгэж, замыг нээсэн. 



Тэгвэл гуравдугаар үе шат буюу Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг өнөөдрөөс хаажээ. Уг замыг ирэх наймдугаар сарын 10 хүртэл хааж шугам хоолойг солино. Харин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний Баруун сэлбийн гудамж, Жуулчны гудамж, Сөүлийн гудамжаар зорчуулах юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин