Гол усны үер ихтэй байна
2015-07-15

Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд голын усны түвшин өнгөрсөн өдрийнхөөс 75-85 см нэмэгдэж, Бэлтэс гол Баянзүрх сум орчимд үерийн түвшинг 45 см даван хүчтэй үерлэж байна.

 

Мөн түүнчлэн Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад орчимд үерийн аюултай түвшинг 5 см, Буянт гол Ховд хот орчмоор үерийн түвшинг 10 см тус тус давсан хэвээр буюу элбэг устай байна.

 

Иймд дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин