Үнийн дүнгийн индекс өсчээ
2015-07-15

Өнгөрөгч зургадугаар сарын байдлаар Дундговь аймагт хэрэглээний үнийн индекс ямар байсныг урьд оны энэ сартай харьцуулан гаргасныг аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.

 

Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөгдөөгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж  буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нэг өрхөөр биш, нийт өрхөөр тооцсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулдаг. Ингэж тооцоход Дундговь аймагт өнгөрөгч сарын байдлаар  хэрэглээний үнийн индекс урьд оны зургадугаар сарынхаас 6.7  хувиар өсчээ.

 

Хэрэглээний үнийн индекс 6.7  хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны  бүлэг 1.8 хувь, согтууруулах ундаа, тамхи мансууруулах бодисын бүлэг 5.0 хувь, хувцас бөс, бараа гутлын бүлэг  15.4  хувь, орон сууц, ус , цахилгаан, түлшний бүлэг 3.3 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 13,4 хувь, эм тариа эмнэлэгийн үйлчилгээ 8,4 хувь ,боловсролын бүлэг 11.7 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур, байрны үйлчилгээний бүлэг 17.6 хувь бусад бараа үйлчилгээ 9.5 хувиар тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

 

 Тухайн сарыг өмнөх сарын үнийн  мэдээтэй харьцуулахад 1,2 хувиар өсчээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин