Говийн бүсэд газрын тосны үйлдвэр байгуулна
2015-07-16

  Аж үйлдвэрийн яамнаас Говийн бүсэд байгуулах газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаад байсан. Тэгвэл уг тендерт Унгар улсын “Евроойл” ХХК шалгарч, зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулжээ. Гэрээнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, “Евроойл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Петер Чайка нар гарын үсэг зурсан байна.

 

Ийнхүү тус гэрээг байгуулснаар  Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах үйлдвэр говийн бүсэд байгуулагдах нөхцөл бүрджээ. Уг үйлдвэр нь жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Газрын тосоо боловсруулаад улсаа хангаад илүү гарсаныгаа жоохон ч гэсэн экспортлоод байвал бидний амьдралд ихээхэн нөлөө болно доо. Энэ салбар маань гадныхны барьцаанд орчилгүйхэн цэвэрхэн байгаасай гэж залбирая даа
2015-07-28
Зочин:
Хийх л улдээд байх юм олон удаа олон орны хумуустэй гэрээ байгуулаад л байдаг
2015-07-17