Харцага Н.Батзаяад нэг өрөө байр бэлэглэжээ
2015-07-17

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давсан бөхчүүдэд харцага цол олгодог. Энэ жилийн үндэсний их баяр наадмаар хоёр харцага төрсөн.

Ховд аймгийн Чандмань сумын харьяат Н.Батзаяа, Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын харьяат Б.Одгэрэл нар Монгол Улсын харцага цолыг хүртсэн билээ.

 

Тэгвэл улсын харцага болсон Н.Батзаяад Ховд аймгийн Оюутан залуучуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, “Сүмбэр  цамхаг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Э.Галбадрал хүндэтгэл үзүүлж, нэг өрөө байрны түлхүүр гардуулжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Од групп нь яасан бэ??? Отгонбаатар захирал нь гар тэнийлгэхгүй байна уу...
2015-07-18
Sain medee:
Batzayad amjilt husie! Daraa jil zaan bolooroi . Tanai nutag bohiin udamtai yum aa
2015-07-17
Зочин:
Сайхан барилдаж нены бохийг яаж л бол яаж унагааж болдогийг маргаангуй харуулсан
2015-07-17