Таж Махал дотор амиа хорлохыг завджээ
2015-07-17

Дэлхийн долоон гайхамшгийн нэг Энэтхэгийн Таж Махал дотор залуу хос амиа хорлохыг завдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэдний шашин шүтлэг нь нийцэхгүй байсан учир залуу хосыг гэрлэхийг гэр бүл нь хориглосон байна. Эмэгтэй нь хинди шашинтай бол эрэгтэй нь исламын шашинтан аж.  Цагдаа нар амиа хорлохыг завдсан хосыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэд хоолойгоо хэрчсэн учир их хэмжээний цус алдсан байжээ.  Эмэгтэйн гарт  “Бид үхлээ. Биднийг бурхан ивээж, гэрлэхийг зөвшөөрөх байх” гэж бичсэн гэрээслэл олдсон байна. Энэхүү мэдээллийн дараа амиа хорлохыг завдсан хосыг Ромео, Жулиатта хэмээж, гэрлэлтийг нь хүлээн зөвшөөрөхийг гэр бүлээс нь хүсчээ.

 

Мөн блогчид маргааш Шинэ Дели хотноо тайван жагсаал хийхээр болжээ.  Энэтхэгчүүд хиндигээс өөр шашин шүтдэг хүнийг гэр бүлээ болгохыг хүсдэггүй аж. Шашны үзлээс болж жилд ойролцоогоор 100-200 хүн амиа хорлодог гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин