Г.Ариунбаатарт цагдаагийн ахмад цол олголоо
2015-07-18

 

Цагдаагийн байгууллагын түүхт 94 жилийн ой, "Цагдаагийн алба хаагчийн өдөр"-ийг тохиолдуулан улс тив, дэлхийн хэмжээний чанартай урлаг, спортын тэмцээнүүдэд амжилт гаргасан алба хаагчдад цагдаагийн цол олгож, шагнаж урамшууллаа. 


Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2015.07.16-ны өдрийн Б/393 дугаар тушаалаар Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн цагдаагийн ахлах дэслэгч Энхтөгсийн Оюунболдод цагдаагийн ахмад, зургаа давж шөвгөрөн “Монгол Улсын харцага” цол хүртсэн цагдаагийн ахмад Нямаагийн Батзаяад цагдаагийн хошууч цол олголоо. 


Мөн жудогийн төрлөөр Олон Улсын жудогийн мастерын ДЭЛХИЙН АВАРГА алтан медаль хүртсэн, цагдаагийн ахмад Санжаасүрэнгийн Мияарагчааг “Цагдаагийн төлөө” тэмдгээр шагнасан юм.


ЦЕГ-ын даргын 2015.07.07-ны өдрийн Б/383 дугаар тушаалаар Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотноо зохион байгуулагдсан П.И. Чайковскийн нэрэмжит 15 дахь удаагийн олон улсын уралдааны гоцлол дуулаачдын төрөлд ГРАН ПРИ шагнал хүртсэн Ганбаатарын Ариунбаатарт цагдаагийн ахмад цол олголоо.

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene hvmvvsig ergvvld yavuulaach oron too bugluud
2015-07-24
эрка:
дуулаа л барилдаа л шууд цол авчих юмаа гэмт хэргийн илрүүлэлт бол 0
2015-07-21