Дөрвөн түмэн адууны баяр болж байна
2015-07-19

Хэнтий аймгийн Батноров сумынхан "Их хааны адууны өлгий нутаг" гэдгээрээ бахархдаг. Тус сум аймагтаа байтугай улсдаа адуугаараа тэргүүлдэг бөгөөд 1997 онд "Түмэн адууны баяр" хийж байсан бол 2016 онд "Гурван түмэн адууны баяр" хийхээр болсон гэсэн мэдээлэл цацагдсан. 

 

Тэгвэл Булган аймгийн Сайхан суманд энэ сарын 18-19-ний өдрүүд буюу өчигдөр, өнөөдөр "Дөрвөн түмэн адууны баяр"-ыг тэмдэглэж байна.

 

Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд болох аж. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин