Компаниудын дээд шатны гүйцэтгэх удирдлагуудын үзэж байгаагаар 2025 он гэхэд Азийн орнууд IPO буюу анхлан хувьцаа гаргах үйл ажиллагаанд тэргүүлэх байр суурь эзлэх болно
2012-01-05

ПрайсуотерхаусКуперсээс гаргасан “2025 онд Хөрөнгийн Зах Зээл” тайлангийн судалгаанд оролцогчдын 80% нь эдүгээгээс арван тавхан жилийн дараа компаниудын хөрөнгө босгох болон бизнесээ явуулах хамгийн тааламжтай улс нь Хятад Улс болно гэж дүгнэсэн байна. Дэлхий даяар 400 гаруй удирдах дээд албан тушаалтнуудын дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад 10 хүн тутмаас 8 нь 2025 он гэхэд олон улсын хөрөнгийн биржүүдээс Хятадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан компаниуд хамгийн их хөрөнгө босгох болно гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын 72% нь Лондонгийн, 74%-нь Нью-Йоркийн хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа гаргах хүсэлтэй байгаа гэж хариулсан нь Лондон болон Нью-Йоркийн хөрөнгийн бирж нь одоогийн байдлаар олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох хамгийн таатай биржүүд болох нь харагдаж байна. Харин 2025 онд энэхүү байр суурь ямар байх бол гэсэн асуултанд  дээрх хоёр хөрөнгийн бирж тус тус 27% болон 39% болтлоо буурсан байна. Энэ нь Хятад болон Энэтхэг гэх мэт хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээлүүдийн хүлээгдэж буй өсөлтөөс үүдэлтэй юм. PwC-ийн Олон Улсын IPO Төвийн Захирал Клиффорд Томпсеттийн хэлснээр: "Азийн орнуудын хөрөнгийн биржүүдийн сэргэн мандалт зайлшгүй болох нь харагдах боловч олон улсын томоохон хөрөнгийн биржүүд нь энэхүү Ази руу чиглэсэн шилжилтийн хурдны талаар өөр бодолтой байна.  2011 онд Англи, АНУ, Испани болон Польшд томоохон хэмжээний IPO-нуудхийгдсэн ба PwC-ын таамаглаж байгаагаар ойрын хугацаанд ч гэсэн энэ нь үргэлжлэх төлөвтэй байна. Хэрэв IPO-ийн төлөөх “тулаан” цаашид Барууны ба Азийн хөрөнгийн биржүүдийн хооронд өрнөвөл энэхүү тулаан нь зөвхөн компаниуд болон хөрөнгө оруулагч нарт л ашигтай зүйл болох болно." Азийн орнуудын хөрөнгийн зах зээлийн өсөлт хэд хэдэн хүчин зүйлээс шууд хамаарч байгаагийн нэг нь эдгээр биржүүд компаниудад хувьцаа гаргах боломж олгоход оршино. Азийн  зах зээл дээр төдийлөн үйл ажиллагаа явуулдаггүй компаниудын хувьд сүүлийн үед Хонг Конгийн бирж дээр хувьцаа гаргах боломж нь нэлээд нээлттэй болж байна.  Хэдийгээр 2008 онд Хятадын Засгийн газар Шанхайн хөрөнгийн биржийг олон нийтэд илүү нээлттэй болгоно хэмээн зарлаж байсан боловч одоогийн байдлаар Шанхайн хөрөнгийн бирж нь хувьцаа гаргахыг хүссэн гадаадын компаниудын хувьд хаалттай хэвээрээ л байна. Мөн улс төрийн тогтвортой бус байдал, хууль эрх зүй болон зохицуулалтын орчны хэрхэн хөгжих нь Азийн хөгжиж буй зах зээлүүдийн хөрөнгийн биржүүд рүү шилжих IPO-ийн шилжилтэнд нөлөөлөх гол хүчин зүйл гэж судалгаанд оролцогсод үзэж байна. Одоогийн байдлаар Барууны хөгжсөн зах зээлүүд нь түрэн гарч ирж буй Азийн өрсөлдөгч зах зээлүүдийг хэмжээнийхээ хувьд хол түрүүлж байгаа ба Азийнхан томоохон хэмжээний өрсөлдөгч болохын тулд урт хугацаааны тогтвортой хөгжлийг бий болгох хэрэгтэй гэж PwC үзэж байна. Азийн зах зээлүүдийн өнөөдрийн үсрэнгүй хөгжлийг илтгэх бас нэгэн үзүүлэлт нь Хятадын Шанхай ба Шенженийн хөрөнгийн биржүүдийн зах зээлийн үнэлгээ нь 2005 онд 400 тэрбум ам.доллар байсан бол 2010 оны дөрөвдүгээр улирлын эцэс гэхэд 4 триллион ам.доллар болон өссөн явдал юм. Монгол дах PwC-ийн Хөрөнгийн Зах Зээл хариуцсан захирал Жоанна Кэйв хэлснээр: “Олон улсын хөрөнгийн биржүүдийн өрсөлдөөн нэмэгдэж, Азийн эдийн засагт хөрөнгө оруулах болсон өнөө үед Монголын Хөрөнгийн Бирж хөгжиж байгаа нь цаг үеэ олжээ. Хөрөнгийн бирж болгон өөрийн гэсэн онцлогтой тиймээс компаниуд өөрсдийн шаардлагад хамгийн их нийцсэн хөрөнгийн биржийг  тэдгээрийн хэмжээ, төрөлжсөн салбар болон тухайн хөрөнгийн биржийн хөрөнгө оруулагчдын онцлог зэргийг харгалзан үзэж сонгох хэрэгтэй.” Ашигласан эх сурвалжийн талаар: 1.       2011 оны 8 сард PwC-н нэрийн өмнөөс Эдийн Засагчдын Мэдээллийн Төв (The Economist Intelligence Unit)  олон улсын 400 гаруй удирдах дээд албан тушаалтнуудаас үнэт цаасны хөрөнгийн зах зээлийн хөгжил хаашаа чиглэж байгаа болон тэдгээрийн хүчин зүйлсийн талаар судалгаа явуулсан болно. 2.       PwC-ийн “2025 онд Хөрөнгийн Зах Зээл” тайланд дээрх судалгаанаас гарсан онцлох зүйлүүдийг дурдсан бөгөөд тус салбарын мэргэжилтнүүд болон тайлбарлагчдаас авсан нэмэлт мэдээллүүдийг оруулсан болно. PwC-ийн олон нийтэд анхлан хувьцаа гаргах төв буюу IPO төвийн тухай ПрайсуотерхаусКуперсийн IPO төвийн гол зорилго нь манай байгууллагын олон улсын туршлагыг нэг дор цуглуулж, тухайн улсын онцлогийг олон улсын зах зээлийн мэдлэгтэй нэгтгэж аливаа үйлчлүүлэгчдээ IPO-гийн мэдлэг болон салбарын мэргэшлийн хамгийн зохистой багийг бүрдүүлж нэг компани шиг үйлчлэхэд оршино. Өөрсдийн IPO төвөөр дамжуулан бид үйлчлүүлэгчдээ PwC-ийн хамгийн туршлагатай мэргэжилтнүүдтэй холбон өгч, үйлчлүүлэгчийн аль хөрөнгийн биржийг сонгосноос үл хамааран, хувьцаа гаргах үйл явцад нь хамт байж, хувьцаат компани болон оршин тогтноход нь бэлтгэдэг. PwC компаний тухай PwC байгууллагууд нь үйлчлүүлэгчдийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд салбар бүрт чиглэсэн баталгаажуулах, зөвлөх болон татварын үйлчилгээг үзүүлдэг. PwC-ийн сүлжээ байгууллагууд дэлхий даяар 154 оронд үйл ажиллагаа явуулахын сацуу 161,000 гаруй ажилтнуудтайгаар шинэлэг үзэл бодол болон амьдралд ойрхон зөвлөмжүүдийг боловсруулахын тулд өөрсдийн үзэл бодол, туршлага болон  шийдлүүдээ өөр хоорондоо хуваалцан ажилладаг болно.  Дэлгэрэнгүй мэдээллийг www.pwc.comхаягаас харна уу. ПрайсуотерхаусКуперс Интернэйшнл Лимитэд (“PwCIL”) компаний гишүүн байгууллагууд нь "PwC" брэнд нэрийн доор  үйл ажиллагаагаа эрхлэн, үйлчилгээ үзүүлдэг болно. Эдгээр байгууллагууд нь бүгд нийлээд PwC сүлжээг бий болгодог ба энэхүү сүлжээн дэх байгууллагууд нь тус бүрдээ бие даасан хуулийн этгээд бөгөөд  PwCIL болон бусад гишүүн байгууллагуудынхаа төлөөлөгч нь биш юм. PwCIL нь үйлчлүүлэгчдэд ямар нэгэн үйлчилгээ үзүүлдэггүй. PwCIL нь гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагаанд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тэдгээрийн мэргэжлийн үнэлэлт дүгнэлтэнд хяналт тавьдаггүй буюу үүнд нь оролцдоггүй болно. © 2012 ПрайсуотерхаусКуперс. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Компаниудын дээд шатны гүйцэтгэх удирдлагуудын үзэж байгаагаар 2025 он гэхэд Азийн орнууд IPO буюу анхлан хувьцаа гаргах үйл ажиллагаанд тэргүүлэх байр суурь эзлэх болно.
Shuud.mn
Сонин хачин
amerikaas irsen tsoo shine original notebook hyamdhan zarna.96061629
2012-01-05
aziinhniih hoshigruulj baahan horongo oruuallat beeln mongonii ursgaliig London, New york ruu tataj bgaan bnaldaa. Naaduul chini teneguud bisheeee, hujaag yaaj hoshigruulhaad medne.
2012-01-05
Gehdee odoogoor hyatadiin kompaniud NYSE deer iheer IPO hiij baigaa shuu dee. Onoodor baigaa Hyatadiin horongiin zah zeel hamgiin hogiin zah zeel gedgiig jaahan uhaalag nohoi hurtel oilgojiin!! Yamar sonin yum orchuulaad oruultsan yum be dee!!!
2012-01-05
well done PvC
2012-01-05
Estoi heregtei sudalgaa bolj
2012-01-05