“India 2016” тэмцээний сонгон шалгаруулалт манай улсад болно
2015-07-21

Азийн Хөлбөмбөгийн Холбооны 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн ирэх намар Монголд болно.  Нийт 45 улс 11 эрхийн төлөө өрсөлдөх тус тэмцээнд манай улсын баг "K" хэсэгт Япон, Хонконг, Бруней улсын багуудтай оноолт таарчээ.

 

Тус тэмцээний "К" хэсгийн тоглолтыг ирэх есдүгээр сарын 16-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг АХХ /AFC/-ноос авчээ.

 

Энэхүү тэмцээнд хэсэг бүрийг тэргүүлсэн 11 дээр хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн багуудаас үзүүлэлт сайтай дөрвөн баг нэмэгдэн, улмаар нийт 15 улсын шигшээ баг ирэх жил Энэтхэгийг зорих эрх авах юм.

 

Харин манай 16 хүртэлх насны шигшээ баг долдугаар сарын 8-наас бэлтгэлдээ гарсан бөгөөд Сербийн дасгалжуулагч Войслав Бралушичаар бэлтгэлээ удирдуулж байгаа аж. Тэрбээр ”UEFA”-гийн "А" зэрэглэлтэй дасгалжуулагч юм. 

 

Дасгалжуулагч Войслав Бралушич бэлгэлийн үеэр

 

 

Баруун бүс

 

“А” хэсэг: Узбекистан, Йемен, Палестин, Мальдив

“В” хэсэг: Непал, Оман, Киргизстан, Иордан

“С” хэсэг: Катар, Тажикистан, Ирак, Туркменистан

“D” хэсэг: Саудын Араб, АНЭУ, Пакистан, Бангладеш

“Е” хэсэг: Иран, Бахрейн, Энэтхэг, Ливан

“F” хэсэг: Сири, Кувейт, Афганистан, Шри-Ланк

 

Зүүн бүс

 

“G” хэсэг: Малайз, Лаос, Филиппин, Умард Марианы Арлууд, Зүүн Тимор

“Н” хэсэг: БНАСАУ, Тайланд, Сингапур, Камбож

“I” хэсэг: БНСУ, БНХАУ, Тайван, Макао

“J” хэсэг: Австрали, Вьетнам, Мьянмар, Гуам

“К” хэсэг: Япон, Хонконг, Бруней, Монгол

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин