Монголын баг 24-р байрт шалгарлаа
2015-07-21

Дэлхийн оюутны зуны Универсиад XXVII наадам БНСУ-ын Гванжу хотод энэ сарын 3-14-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

 

Ирэх 2017 онд БНХАУ-ын Тайваний Тайпей хот зуны универсиад XXIX наадмыг зохион байгуулах эрхийг гардан авсан байна.

 

Энэ удаагийн наадамд 150 орны 13 мянга гаруй тамирчин спортын 18 төрөлд 272 багц медалийн төлөө өрсөлдлөө.

 

Универсиад наадмыг багийн дүнгээр буюу ялалт амжилтаараа наадмыг зохион байгуулагч эзэн орон БНСУ-ын баг тамирчид тэргүүлжээ. 

 

Харин Монголын баг тамирчид спортын 12 төрөлд 160 тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлдөж хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай багийн дүнгээрээ 24-р байрт бичигдлээ.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин