Зуслангийн иргэдийн саналыг асууна
2015-07-21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.  

 

-Энэ жилийн бүтээн байгуулалтын ажлын явц ямар байна вэ?

 

-Энэ жил чамгүй том бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Тийм учраас хотын захирагчийн хувьд нийслэлийнхээ иргэдэд хандаж асуудлаа хэлж, ойлгуулж, тодорхой арга хэмжээ авч ажиллах юм.  Бүтээн байгуулалтын ажил яг хуваарийн дагуу явж байгаа. Жишээ нь Энхтайваны өргөн чөлөөний дагуух дулааны шугам тавих ажлын эхнийх нь графикт хугацаанаасаа хоёр хоногийн өмнө дууссан. Ер нь ажлуудаа графикт хугацаанаас нь өмнө дуусгахыг хичээж байна. Учир нь  бороотой уралдаж ажиллах шаардлага тулгарлаа. Бороо орвол ажил хойшлогдох гээд байдаг. Хойд зуслангийн зам засварын ажил мөн графикийн дагуу явж байгаа. Энхтайваны өргөн чөлөөний дагуух ажил наймдугаар сарын 15-нд дуусна. Зуслангийн бүх замын ажил есдүгээр сарын 15-нээс 10 дугаар сарын 1-ний хооронд дуусна.

 

Би хойд чиглэлийн зуслангийн иргэдтэй уулзаж, санал асуух бодолтой байна. Яагаад гэвэл зуслангийн замын ажлын далангийн асфальтон хучилтыг энэ жилдээ хийгээд ирэх ажил өнгөн хучилтаа хийе гэж гуйх гэсэн юм.  Ингэснээр технологийн дагуу хийгдэж байгаа юм. У Уг нь хугацаандаа багтааж өнгөн хучилтаа хийгээд дуусгаж болно. Гэхдээ чанарын асуудлыг бодолцох хэрэгтэй. Жилдээ замын суурийг сайн тавьбал маш сайн зам болно. Хэрвээ иргэд зөвшөөрөхгүй бол замын ажлыг бүрэн дуусгана.

 

Мөн наймдугаар сарын 18-наас Энхтайваны өргөн чөлөө чөлөөлөгдөнгүүт нийтийн  тээврийн шинэ сүлжээ рүү нэвтрэх ажлыг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл 500 төгрөгийн билетээр чөлөөтэй зорчиж болно. Ингэхдээ дээд тал нь хоёр сүлжилнэ. Маршруттайгаа уялдуулаад хоёр жилнэ. Бүгд ухаалаг карт руу шилжинэ. Энэ картаар ямар ч тээврийн хэрэгслээр зорчино. Сүлжин зорчихдоо 30 минутын дотор дараагийн тээвэрт шилжин суух ёстой. Харин ахмадууд 50 минутын хугацаанд сүлжиж сууж болохоор зохицуулж байна.

 

-Бороо ороход Улаанбаатар хотод усанд автаж байна. Автозамуудын ус зайлуулах хоолой яагаад шаардлага хангахгүй байна вэ?

 

-Ус зайлуулах хоолой тодорхой хэмжээний л ус зайлуулна. Гэтэл өнөөдөр их усархаг бороо орж байна. Ган болсноос хөрсөнд ус шингэхгүй, үерийн байдалтай байна. Хөрс ус шингээх чадваргүй байгаа.

 

-АСЕМ-ийн бэлтгэл ажил хэр явцтай байна вэ?

 

-АСЕМ-ийн зочид төлөөлөгчид зориулсан зочид буудлын ажил графикийн дагуу явж байна. Намар 10 дугаар сард ихэнх зочид буудал ашиглалтад орно. Хамгийн сүүлийн хугацаа нь ирэх оны тавдугаар сард ашиглалтад орох юм. Хүрхэрээнд баригдаж байгаа хаус хорооллууд улс орны төрийн тэргүүн, дээд хэмжээний зочдод зориулагдсан орон сууцны цогцолбор юм. АСЕМ-ийн үйл ажиллагаа өндөрлөсний дараа зочид буцаад явна. Бид дарааагаар нь хүн үйлчлүүлдэггүй байртай үлдэж болохгүй. Тийм учраас хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За, Батуул дарга иргэдээс асууж харагдаач! Дахин телевлелт чинь урагш явахгуй байгаа чинь дахин телевлелт нэрээр иргэдийн газрыг авчихаад,айлуудыг газар ч угуй, байр ч угуй болгочихоод ер нь юу болоод байгааг мэдэн будлиад байхаа болимоор юм. Хашаандаа хувийн аштайхан орон сууцтай, хуухэд хегшидее нарлуулах газартай ийм л дахин телевлелт баймаар... Гэтэа хашааныхаа 700 м2 газраа 40-50м2 дервлжин ханаар сольчихоод гарах орох газаргуй байх нь тэнэг л байгаа биздээ???
2015-07-21