Деми Мур шоконд оржээ
2015-07-21

Холливуудын нэрт жүжигчин Деми Мурын Лос Анжелес дэх гэрийн усан сангаас цогцос олдсон билээ. Деми Мур өчигдөр 17.00 цагийн үед цогцос олдсон гэртээ ирж, цагдаа нартай уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би үнэхээр шоконд ороод байна. Харамсалтайгаар амиа алдсан хүүгийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Энэ мэдээг сонсоод их шаналсан. Охидууддаа их санаа зовлоо. Тэд зүгээр байгаа. Амиа алдсан хүүгийн гэр бүлтэй уулзах болно. Хамгийн гол нь хүү ямар шалтгаанаар амиа алдсныг тогтоох хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Хэрэг гарахын өмнөх өдөр жүжигчний охин Скотт тус усан санд 24 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн аж. Скоттод баяр хүргэхээр дүү Румер Мур болон 10 гаруй залуус уригдаж, усан санд үдэшлэг зохион байгуулжээ. Харамсалтай нь амиа алдсан 21 настай залуу усанд сэлж чадахгүйн улмаас амиа алдсан байх магадлалтай гэж Лос Анжелесийн цагдаагийн газраас мэдээлсэн байна.

 

Твиттерт тэрбээр “Би шоконд орчихлоо. Их айж бас түгшиж байна” гэж жиргэсэн байна. Энэхүү байшинд Деми экс нөхөр Эштон Катчертэй амьдардаг байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zaluu boov haigaal hugshirch uhej baij.....
2015-07-21