Туул голын усны түвшин 5-25 см-ээр нэмэгджээ
2015-07-21

Өнөөдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул гол, Орхон голын дунд хэсэг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.

 

Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Орхон голын усны түвшин хоногт 15-25 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд энэ сарын 22-ны өдөр 50 см орчмоор нэмэгдэнэ.

 

Өнөөдрийн байдлаар Орхон, Хөгшин-Орхон, Ховд, Буянт, Байдраг зэрэг гол үерийн түвшинг 10-65 см давсан байдалтай байна. Иймд дээр дурьдагдсан голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид,  ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин