Хоёр иргэн нүхэн зооринд амиа алдлаа
2015-07-22

Орхон аймагт өчигдөр хоёр иргэн зооринд агааргүйтэж амиа алджээ.

 

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 9-10 тоот, “Хүлэг” хүнсний захын хашаан дотор, хүнсний ногооны зооринд ажиллаж байсан хоёр иргэн ухаан алдаж унасан гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 11 цаг 55 минутын орчимд ирсэн аж.

 

Эрэн хайх, аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ослын газар очиход 5-6 метрийн гүнтэй, хүнсний ногооны зориулалттай нүхэн зооринд иргэн Н /43 настай, эргэтэй/, иргэн Х /45 настай, эрэгтэй/ нар агааргүйн улмаас нас барсан байдалтай байсныг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

 

Хэргийн газар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын  газар, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ний Гамшгаас хамгаалах штабын тэргүүлэх мэрэгжилтэн Р.Энхболд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хими, цацрагийн асуудал  хариуцсан инженер Д.Батсайхан нарын хамтарсан ажлын хэсэг уг зоориноос “TAPPA” багажаар орчны агаарт хэмжилт хийхэд ямар нэгэн цацраг, химийн шинж тэмдэг илэрээгүй гэнэ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Hyyhed:
1 talaas harahad aimaar bayanguud hymyys boh geed l yheh nogoo talks harahad hyyhdyyd olsoj l yjej bh jisheetei ene they mark iin uls bolj bgaambndaa
2015-07-22