Кимийн хуримын даашинз сонгогджээ
2015-07-22

Реппер Кейни Уэст, реалити шоуны од Ким Кардашиан нар өнгөрсөн оны долоодугаар сарын 21-нд Италид хуримаа хийсэн билээ. Ким хуримандаа 100 мянган ам.долларын үнэтэй “Dior” брэндийн даашинз өмссөн юм. Тэгвэл Кимийн хуримандаа өмссөн даашинз “Vogue” сэтгүүлээс гаргаж буй “Таны сонголтод” гэх номонд багтсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Энэхүү ном хуримаа хийхийг хүсч буй бүсгүйчүүдэд зориулагдсан бөгөөд хуримынхаа үеэр ямар даашинз, гоёл чимэглэл сонгохыг зөвлөсөн аж.  Тус сэтгүүл Кимийн даашинзыг “төгс” хэмээн тодорхойлж “Хуримынхаа үеэр жинхэнэ сахиусан тэнгэр болохыг хүсвэл энэхүү даашинзыг сонгоорой” гэжээ.Тус номонд олны танил эрхмүүдээс ганцхан Кимийн даашинзыг л багтаасан байна.

 

Ким твиттертээ “Гайхалтай юм аа. Би хуримандаа зориулж 10 даашинз худалдан авахаар сонгосон. Гэхдээ энэхүү даашинз миний анхаарлыг хамгийн их татсан” хэмээн жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Африкийн Харууд дэлхий өнцөг булан бүрт ноёрхолоо тогтоосон гэхэд хилсдэхгүй анх хар нигерүүд боолчлогдож байсан бол одоо цагт Харууд цагаан арьстнуудыг боолчилж эхлээд даруй хагас зуун болж байна
2018-12-17
Зочин:
Бандгар хошного
2015-07-22
UB IRGEN:
Кимийн хуримын даашинз сонгогджээ - Ulsyn Ix Xurald uu ??? teneg ORK setguulch !!!
2015-07-22