А.Сүхбат Увс нутгийн ойд зодоглож байна
2015-07-23

Увс аймгийн 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам өчигдөр Улаангом хотод эхэлсэн. Тэгвэл уг наадамд дархан аварга А.Сүхбат зодоглож байна. 

 

Мөн улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь зэрэг улс, аймгийн алдарт цолтой бөхчүүд хүчээ үзэж байгаа аж. 

 

Увс аймгийн бөхчүүд сүүлийн жилүүдэд Улсын их баяр наадмын түрүүг ээлжлэн авсан. 2010 онд Б.Ганбат, 2011 онд С.Мөнхбат, 2012 онд П.Бүрэнтөгс, 2014 онд Н.Батсуурь нар улсын наадамд түрүүлж, аварга, арслан цолыг хүртсэн билээ.

 

Энэ жил улсын арслан П.Бүрэнтөгс дахин үзүүр, түрүүнд үлдсэн. Мөн Түргэн сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Даваасамбуугийн Энхбаяр энэ жилийн улсын наадамд тав давж, начин цол хүртсэн юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Барилдаж байна айн
2015-07-23
Зочин:
Hudlaa medeelel bn
2015-07-23
Munkhjargal:
Barildaagui bhad saihan zalah yumaa.
2015-07-23
deegii:
Boditoi medeelel tawiachee.barildaagvi
2015-07-23
Zochin:
Suhbat barildaagui bhad yu gej hudla yum bicued bgan ter barildaj chadahgui bolson sh de
2015-07-23
сайн сайхан явж байсан байгаа хойшид ч байх монго:
монгол улсын үндсэн хуульд заасан эрхээ эдэлж хаана очиж барилдахаа 202,70,44,146 чамаар заалгахгүй цагтаа бөхийн дэвжээг эзэгнэж түмэн олон түүнгүйгээр барилдаан үзэх амтгүй байлаа цаг цагаараа байдаггүй шиг эрч хүч нь буурч байгаа ч хайрладаг бөх сонирхогч бөхийн хорхойтнууд монгол даяараа дүүрэн байна чаддаг юм бол зодог тайласан л бол дахиж барилдаж болохгүй гэдэг заалтыг нь бөхийн холбооны дүрэм, наадмын тухай хуулинд нь оруулаад өг тэр цагт чи олон юм донгосч болно одоо амаа хамхи
2015-07-23
Баагий:
Увс аймгийн ой аль сувгаар гарч байгаа бэ хүмүүсээ
2015-07-23
Зочин:
Энэ сүхбат нээрээ сийхгүй гар юмаа ямар нүүрээрээ очдог байнаа. Ширэн нүүр гэж л энийг хэлдэг байхдаа цагаандаа гарчихсан хэрүүлч авгай юм даа
2015-07-23
Зочин:
hezeenii zurag ve tom Sukhbat amid seruun baih chin
2015-07-23