Бүсгүйчүүдийн лиг үргэлжилж байна
2015-07-23

Монголын хөлбөмбөгийн холбооноос энэ жил анх удаагаа охид бүсгүйчүүдийн дунд хөлбөмбөгийн лигийн тэмцээнийг зохион байгуулж байгаа.

 

Тэгвэл охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тоглолт Монголын хөл бөмбөгийн холбооны талбайд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана.

 

Өнөөдрийн эхний тоглолт “Эрчим”-“Арвис” багуудын тоглолтоор 11 цагт эхэлнэ. Түүний дараа  “Туулын том тулнууд”-“Хад” багуудын тоглолт болно. 

 

Дашрамд дуулгахад, уг лигийн тоглолтод эмэгтэйчүүдийн шилдэг найман баг оролцож буй юм.

Тэмцээн тойргийн журмаар явагдаж байгаа бөгөөд 45 минутаар хоёр үе тоглодогийг 30 минутаар хоёр үе тоглохоор өөрчилжээ. Тоглолтууд тойргууд журмаар явагдаж 27-нд аваргаа тодруулна. Одоогоор хүснэгтийг эхний өдрийн тоглолтод хожил авсан “Арвис”, Хан-уул дүүрэг, “Монголын тэмүүлэл”, “Хад” багууд гурван оноотой тэргүүлж байна.

 

Өнөөдрийн тоглолтын хуваарь:

11.00 “ЭРЧИМ” – “АРВИС”

12.15 “МОНГОЛЫН ТЭМҮҮЛЭЛ” – ХАН-УУЛ ДҮҮРЭГ

13.30 “ТИТЭМ ХУЖИРТ” – ДАРХАН-УУЛ АЙМАГ

14:45 “ТУУЛЫН ТОМ ТУЛНУУД” – “ХАД” тус тус тоглоно.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин