Ай Вэйвэй гадаад паспортоо эргүүлэн авчээ
2015-07-23

 

Хятадын тэрс үзэлтэн гэгддэг, зураач Ай Вэйвэйгийн гадаад паспортыг Бээжингийн удирдлагууд эргүүлэн олгосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүнийг 2011 онд эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэж 81 хоног шоронд хорьж, улмаар гадаад паспортыг нь хураан авсан юм.

 

Ай Вэйвэй инстаграм, твиттертээ гадаад паспортоо эргүүлэн авч, гадаадад аялах боломжтой болсон тухайгаа мэдэгджээ. Тэрбээр “итгэхийн аргагүй юм. Энэ миний гарт байна. Би гадаад паспортоо 600 өдрийн дараа эргүүлэн авлаа” гэж бичсэн байна. “Синьхуа” агентлаг “Ай Вэйвэй гадаадын орнуудад аялж, зугаалах боломжтой болсон ч виз олгох эсэхийг тус улсын удирдлагууд шийдвэрлэх болно” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин