Режжи Жексон ”Детройт Пистонс”-н хамгийн өндөр гэрээтэй тоглогч
2015-07-23

 

Режжи Жексон Детройт Пистонс багтай 5 жилийн 80 сая долларын гэрээ хийснээр тухайн багийн түүхэнд хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ хийсэн тоглогч болсон билээ.

Түүний энэ гэрээнд дургүйцэх хүн олон байсан бөгөөд Жон Уолл хүртэл түүнтэй ижил цалин авж байгаадаа сэтгэл дундуур байгаагаа хэлээд авсан

Харин багийн дасгалжуулагч Стен Ван Ганди түүнийг багийн ирээдүй гэж үзэхээс гадна, энэ гэрээ нь түүний хувьд хямдхан гэрээ байх болно хэмээн хэлсэн

Тэрээр өнгөрсөн улирал Детройт Пистонс багт солилцоогоор очсон бөгөөд 20 гаруй тоглолтонд оролцож 17.6 оноо 9.2 ассист дунджилсан билээ.

 

Эх сурвалж: Royal Sports

 

Shuud.mn
Сонин хачин