Жолооны үнэмлэх хэвлэж эхэлжээ
2015-07-23

Замын цагдаагийн газар жолооны үнэмлэх хэвлэгч компанитай хийсэн гэрээ дууссаны улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сараас жолооны үнэмлэх хэвлэл ажил түр зогсоод байсан юм.

 

 Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн жолооны үнэмлэх хэвлэх таван машин шинээр ашиглаж эхэлснээр өнгөрсөн хугацаанд хуримтлагдаад байсан 14500 орчим жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ.

 

Хэрвээ та жолооны үнэмлэх шинээр авах болон үрэгдүүлсэн үнэмлэхээ авахаар хүлээж байгаа бол Замын цагдаагийн утсаар лавлах боломжтой юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин