Эрлийз дааганы уралдаанд Ц.Гансүхийн хар даага түрүүллээ
2015-07-24

Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойд зориулсан бат оршил өргөх наадмын эрлийз бага насны морьд барианд орлоо. Түрүү магнайд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Ц.Гансүхийн хар даага, аман хүзүүнд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын харьяат Ө.Пүрэвбаатарын бор халзан даага, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат Б.Баттүвшингийн сартай хар даага, дөрөвт Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач Г.Дорж-Алтангэрэлийн сартай зээрд даага, тавд Төв аймгийн Аргалант сумын уяач Д.Амгаланбаатарын бор даага хурдаллаа. Одоо эрлийз дунд насны морд гараанаас гарах гэж байна.

 

Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойд зориулсан энэхүү наадам Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харганатын хөндийд болж байна. Наадмын албан ёсны нээлт маргааш болно гэж манай сурвалжлагч Б.Будхүү Өвөрхангай аймгаас мэдээллээ.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин