Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэн бүрийг шийтгэнэ
2015-07-24

 

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгтэй замын хөдөлгөөнд оролцогч бүр шинэ хууль дүрмээр зорчино. Иргэн бүр, тэр дундаа нийслэлчүүд өдөр тутмын амьдралдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг эрхэмлэдэг. Ер нь эцэг эхчүүд өглөө бүр  хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд  нь хүргэж, явуулахдаа “гарцаар, ногоон гэрлээр зам сайн харж гараарай” хэмээн захидаг. Цаашлаад “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машинаа орхиод ир, дуудлагын жолооч авчих” гээд хажуу хавийнхаа хүмүүст аргадах, зөвлөхийн завсар хэлж байгаа хүмүүс ч нэлээдгүй.  Тиймээс ч энэ хуулийн Тамхины хяналтын тухай хуулийн дараах иргэдэд өргөн хэрэглэгдэх, өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгон хэвшүүлэх үндсэн шаардлага тулгарах юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөвхөн жолооч нарт хамаарах бус хөдөлгөөнд оролцож байгаа иргэнд ч хамараалтайгаар энэ хуулийг баталснаараа онцлогтой. Өнөөдөр үйлчилж байгаа хуулиар хөдөлмөрийн хөлсний 192000 төгрөг. Хэрвээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлэн торгож, жолоодох эрх хасах, баривчлах зэргээр  хуульчилжээ. Ингээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зарим заалтыг онцлон хүргэе.

 

Жолоодох эрхийг 3 жил хүртэл хасна

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох торгууль шийтгэл өнөөдөр үйлчилж байгаа хуулиас чангатгасан.  Үүнийг эрх, үүрэг, хариуцлагатай нь холбож өгсөн гэж  хууль тогтоогчид үзэж байна лээ. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулахдаа тухайн жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүй болгож, захиргааны шийтгэл оногдуулах хүртэл арга хэмжээ авах эрхтэй. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын  хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Жолоодох  эрхээ хасуулсан этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах юм.

 

Хэрвээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгон, жолоодох эрхийг зургаан сараас 2 жил хүртэл хугацаагаар хасч шийтгэнэ. Хэрвээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ зохих албаны хүнд шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд мөн дээрх заалт үйлчлэх юм билээ.

 

Энэ зөрчлийг давтан үйлдсэн бол  30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулахаар хуульчилжээ.

 

 Харин согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол  нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.  Цаашлаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан, согтуу этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос 30 хоног хүртэл хугацаагаар  баривчлах шийтгэл оногдуулна. Энэ торгуулийг өнөөдөр үйлчилж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол 400-800 мянган төгрөгний торгууль хүлээхээр байна.

 

Хэрвээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг   хангаж чадахгүй өвчтэй буюу ядарсан үедээ  тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол нэг сарын  хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль хүлээлгэнэ.

 

Баримт  бичиггүй  тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод  хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  шийтгэл оногдуулахаар заажээ.

 

Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй  этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах юм.

 

Хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын  үзлэгт оруулаагүй, уг үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж.

 

Түүнчлэн улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс  үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд  оролцсон бол улсын дугаарын  тэмдгийг хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээний  25 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

 

Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан  тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг нэг сарын  хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний  төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр  замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, нэг жилийн  хугацаагаар эрхийг хасах, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

 

Энэ хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио  суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд  оролцсон  бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээний тавин хувьтай тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

 

Гарцаар гараагүй явган зорчигчийг 19200 төгрөгөөр торгоно

 

Түүнчлэн иргэн, хуулийн этгээд оршин байгаа газартаа хамаарах замын бохирдол, цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй. Энэ хуульд эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг  харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар тусгасан байна. Хуульд иргэн замын хөдөлгөөнд оролцох үүргээ биелүүлээгүй бол  нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээний  арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ажээ. Явган зорчигч замын хөдөлгөөний  дүрэм зoрчсoн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох юм. Энэ нь өнөөдөр үйлчилж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход 19200 төгрөгтэй тэнцэх аж.  Харин согтуугаар хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувьтай тэнцэх торгууль хүлээнэ.  10 нас хүртэлх хүүхдээ замын хөдөлгөөнд хараа хяналтгүй оролцуулан зөрчилд хүргэсэн бол Эцэг эх, асран хамгаалагч, бүх   шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод  доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ажээ.   

 

Бэлтгэсэн жолоочийн зөрчлийн бүртгэл сургалтын эрхэд нөлөөлнө

 

Жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандарт, жолоодох эрхийн шалгалтын төвийн стандартыг стандартчиллын төв байгууллага баталдаг.  Жолооч бэлтгэх сургалтын байгууллагын  үйл ажиллагаа эрхлэх зөвөөрлийг хүчингүй болгоход  сургалтыг хангалтгүй зохион байгуулсныг үндэслэл болгохоос гадна бэлтгэсэн жолоочийн зөрчлийн  онооны бүртгэл мөн нөлөөлөх ажээ. Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил,  Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг гурван жилийн  хугацаагаар олгох юм.  Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох үед тухайн жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугац аа гурван жилээс хэтрэхгүй байвал уг хугацаагаар хязгаарлахаар заажээ.

 

Гадаад улсад ашиглахыг хориглосон тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний  аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн  хэсэг, нэмэлт тоног тoхooрoмж, сэлбэг хэрэгслийг Монгол Улсад импортоор  оруулахыг хоригложээ.

 

Хамгаалах бүсээ зүүгээгүй, гар утас хэрэглэсэн  бол торгоно

Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуультай.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн  жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэнэ.

Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт  утас хэрэглэсэн  бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээний таван хувьтай тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгуулах юм.

Жолооч гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн  хориглосон дохиог зoрчин замын хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгохоор заажээ.

 

Засаг дарга нар замын хөдөлгөөнийг зохицуулах эрхтэй

Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална. Хуулийг зөвхөн батлаад орхихгүй, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар жил бүрийн нэгдүгээр улиралд холбогдох Байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах, холбогдох  байгууллага, албан тушаалтанд үүрэг болгох юм байна.

Засгийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төсөл хөтөлбөрийг  хэрэгжүүлж,  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн  бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт, дүрмийг батлах ажээ. Ерөнхий сайдаар тэргүүлсэн энэ үндэсний зөвлөл нь  замын хөдөлгөөний  аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг   улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах үүргийг хүлээж аж.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зөвхөн замын цагдаа, зохицуулагч биш  аймаг,  нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийнхээ нийтийн үйлчилгээний  тээврийн хэрэгслийн явах чиглэл, зогсоолын байршлыг тогтоох, өөрчлөх, зам, түүний ойролцоо худалдаа, үйлчилгээ явуулах, уралдаан, тэмцээн, жагсаал, цуглаан, бусад арга хэмжээ зохион байгуулахад зөвшөөрөл олгох эрхийг ч хуульчилжээ. Түүнчлэн тухайн нутаг дэвсгэрт замын хoдoлгooний аюулгүй  байдлын талаар нийтээр дагаж мoрдoх захиргааны хэм хэмжээний акт  зөрчсөн зөрчилд шийтгэл хүлээлгэх ажлыг зохион байгуулах эрхтэй. Үүний зэрэгцээ иргэдэд замын хoдoлгooний аюулгүй байдлын тухай   хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах, хуулийн этгээд, иргэнд замыг цэвэрлэх, бохирдол, цас мөсийг арилгахыг зам, замын байгууламж  гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөх зэрэг үүрэг хүлээлгэжээ.  Харьяа нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөний  аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийг ИТХ-д  жилд хоёроос доошгүй удаа тайлагнах юм байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын   бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг Тээврийн хэрэгслийн, Зам, замын байгууламжийн эвдрэл, гэмтлийн, Жолоочийн, Жолооч бэлтгэх сургалтын байгууллагын, Зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн,   жолоочийн эрүүл мэнд, зам тээврийн осолд өртсөн хүний бүртгэл, мэдээллийн, Жолоочийн даатгалын, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмээн тус тус төрөлжүүлэн хуульчилжээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
амьд явах юмсан:
мал шиг сэтгэхүйтэй, хүн чанарын хэлтэрхий ч байхгүй жолооч нэртэй маанагуудад гарцгүй газраар явж байна гээд гэмгүй хүмүүсийг дайрч алаад бай гэсэн үг биш шүү гэдгийг ойлгуулаач. гарцтай газраа олшруулж дүрмээ яс баримталдаг болмоор байна
2015-07-26
zochin:
ene huuli tsaad utgaaraa buh huniig guilgachin bolgoh zorilgotoi
2015-07-26
Лхагва:
Замын хөдөлгөөний шинэчилсэн хуулийг дэмжиж байна.Өөрсдийнх нь амь насны төлөө хууль журам гаргаад байхад энэ тэнэг сэтгэгдэлүүдээ зогсоо.Хахрин ч бүр гарцгүй газараар гарч яваад осолд орвол хохь болно шүү гэсэн заалт байхад ч болмоор.Монголчууд ер нь ухамсарын шанаа өвч хонгон дээрээ алагдуулж байж ухамсар суудаг ард түмэн шанаа өгч хонгодох нь ч хаашаа юм тэхээр эдийн засагтай нь ярих нь зөв дөө.Харин гэрлэг дохиогүй явган хүний гарцаар хүнээ гаргахгүй дайрлаад байдаг ухамсаргүй жолооч нарт хариуцлага тооцьё.Явган хүний гарцаа олшруулж тод болгоё.
2015-07-26
zochin:
Ene maygaar ex orondoo taivan chuluutei bj boloxguinee ene humuusiin gadagshaa garch bgaa ni ch argagui bolj bnadoo
2015-07-26
зочин:
чинийхаар япон, сингапур бас коммунист орон юм байна
2015-07-25
зочин:
энэ яг тамхины гурван өдрийн хууль шиг л юм болохоор харагдаад байна, зам дээр явж байгаа согтуугаас юуг нь авах юм бэ
2015-07-25
Зочин:
улаанбаатарт гарцгүй газар зөндөөн байна шүү дээ. тийм л юм бол хороолол бүрт гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч хий
2015-07-25
Зочин:
улаанбаатарт гарцгүй газар зөндөөн байна шүү дээ. тийм л юм бол хороолол бүрт гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч хий
2015-07-25
энэ монгол:
Энэ монгол оронд бид төрж өссөн юмсан одоо гишгэх газаргүй болж бга юм бна энэ батүүл баттулга гэж хоёр луйварчин энэ хотыг сөнөөлөө хурдан зайлаасай одоо баахан идсэн хөрөнгөө төсөвөө с гаргаж авах баахан торгууль
2015-07-25
Зочин:
Яршиг зүгээр буудчихаач
2015-07-25
durem:
Yag heregjuuleech.tamhinii huulia l hardaa
2015-07-24
Зочин:
Бид нар шиг хэнэггүй улсуудад энэ хуулийн зорилт хэн байхаа
2015-07-24
Зочин:
jargalsaikhan gj hataamal, tsagaan tolgoit 2 oo gej... shiitgene , horino, erni amisgalah ch erhgui boloh yum bnlda.
2015-07-24
zochin:
Bayar hurgie huuli duremtei bol durem juramaa hebshuulj surtal ny uilchileh heregtei.
2015-07-24
Зочин:
Амьдралд нийцээгуй хууль байна. Шийтгэнэ торгоно гэдэг коммунист арга гээ биз дээ. Ардчилсан нам ямар аргаар ажиллаж байна вэ
2015-07-24
зочин:
чинийхаар япон, сингапур бас коммунист орон юм байна
Зочин:
Хууль шийтгэхдээ биш харилцааг зохицуулахдаа баймаар юм. Замын цагдаа иргэдтэй жолоочтой яаж харьцах юм. Дуртайгаа зогсоогоод л шалгадаг нь буруу даа
2015-07-24
po:
AN nam 2016ond gudamjind laaz oshiglonoo yg hvnii durgui hurgesen zuil hiiged bhin tgd daraa jil orshooliin huuli batlaad bvr ynztai ym nlnoo
2015-07-24
Зочин:
ENE OLON GUDAMJIND DUREM ZURCHIJI BAIGAA YAWGAN ZURCHIGCHIIG KHEN TORGOJI SHIITGEKH YUM BE ? DEE . BUREN GUYTSED YUM KHIIJI
2015-07-24