Ц.Цолмон сайд Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөнө
2015-07-24

УИХ-ын  гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэ сарын 26-наас ирэх наймдугаар сарын 02-ны өдрүүдэд Өвөрхангай Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгийн Зэвсэгт хүчний ангиудын үйл ажиллагаатай  танилцахаар болжээ.

 

Уг ажлын хэсэгт монголын Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч бригадын генарал Р.Сүхбат, БХЯ-ны БСТГ-ын дарга хурандаа Г.Сайханбаяр, ТЗУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Алтансүх болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанууд оролцох юм байна. 


Тэд Зэвсэгт хүчний ангиудтай танилцахаас гадна зарим тэргүүний оффицер, ахлагч нарыг батлан хамгаалах салбарын медалаар шагнаж урамшуулах аж.


Мөн Увс аймаг дахь БНМАУ-ын маршил, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ажээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин