Сири цэрэггүй болж байна
2015-07-27

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад жилийн дараа анх удаагаа олны өмнө гарч, хэт даврагчид болон дотоодын зөрчил мөргөлдөөний талаар өөрийн байр сууриа хүргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Сирийн хямралыг дарахын тулд цэрэг хөдөлгөсөн нь хямралыг улам даамжруулсан. Үнэнийг хэлэхэд, Сиричүүд хоорондоо байлдаж, хямралыг эхлүүлсэн. Олон эр цэрэг амиа алдаж, хэт даврагч болон алан хядах бүлэглэлтэй тулалдахад хүндрэлтэй байна. Нэг үгээр хэлэхэд, Сири цэрэггүй, цэргийн хомсдолд ороод байна. Цэргийн насны залуус армид элсэхээс татгалзаж, хэт даврагч болж эсвэл эх орноосоо дүрвэж байгаа. Сири тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа хамгаалах цэрэггүй боллоо. Сири өдрөөс өдөрт аюулд орж байна. Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагчид өдөр бүр Сирид алан хядах ажиллагаа явуулж, ард түмнийг минь заналхийлж байна” гэж хэлжээ.

 

2011 оноос эхлэлтэй Сирийн иргэний дайны үеэр армийн 300 мянган цэрэг амиа алдсан гэдгийг Ассад мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч цэрэг армийнхаа тоог нэмж, зэр зэвсгийн тусламж авахын тулд ямар ч гүрэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

 

Иракийн хэт даврагч “Халифын вант бүлэглэл” Сирийн хоёр хотод хяналтаа тогтоож, 1400 хүний аминд хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
BUSDIIN UGIIG AVAHGUI GANTSAARAA ZORUUDELJ BUH NASAARAA HAAN BOLJ JARGAH GESEN ARD TUMNEE YADUURALD ORUULSAN HUN ODOO EH ORNOO USTGAH DEEREE TULJEE
2015-07-27