Цагаан өвгөн урт нас, удаан жаргалыг түгээлээ
2015-07-27

Гэрэл зургийг MPA.MN

 

Өнгөрсөн бямба гариг буюу зуны сүүл сарын шинийн 9-нд Зүүн хүрээ Дашчойлин хийдэд цам харайх ёслол боллоо. Сонин содон төрх бүхий багт хувцас өмссөн 60 орчим лам цамын бүжгийг маш нарийн дэг жаягийн дагуу хийж, хөдөлгөөн бүрээрээ муу ёрыг даран хөөх зан үйл хийв. Цам бүжиг нь соёл урлагийн нандин өвөөс гадна аливаа зовлон зүдгүүр, муу бүхний үндсийг таслан амирлуулах, байгаль дэлхийгээ аргадах бэлгэдэл, зорилготой шашны зан үйл юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Цамын бүжгийг дэглэж тавихдаа дадлага туршлагатай, өндөр мяндаг тушаалтай ламын удирдлага дор 1-2 cap бэлддэг байна. Ингээд номын бүтээл хийж бэлтгэгдсэн лам хуваргууд цам гарахаас 4 өдрийн өмнөөс цамд хэрэглэгдэх балин тахил, баг өмсгөл тэргүүтнээ адислан, хурал хурж гурван өдрийн турш хийд дотроо цам гардаг. Сүүлчийн гурав дахь өдөр сая гадар цам гарах буюу гадаа гарч цам бүжгээ хийдэг учиртай. Цам харайх ёслолын нэг гол хэсэг нь Цагаан өвгөн бүжих ёслол юм.  Урт цагаан сахалтай, цагаан дээлтэй Цагаан өвгөн урт нас, удаан жаргал, өлзий хутга, буян хишгийг олон түмэнд түгээн цамнан бүжиж, хишиг буянаа хайрлан сүсэгтэн олонд идээ будаа тараан өгдөг байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Шарын шашны урсгалын “Жахар цам” буюу “Хүрээ цам”-ын уламжлал нь 18 дугаар зууны эхэн үед Монгол оронд дэлгэрчээ. Тухайн үед Монголын 700 гаруй сүм хийдийн 500 гаруй нь өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлсэн цам бүжгийг дэглэж байсан аж.  Гэвч 1930 оноос эхлэн цам харайхыг бүрэн хориглосноос хойш 2003 оныг хүртэл дал гаруй жил энэхүү шашин номын зан үйл завсардаад байсан юм. Харин өдгөө “Хүрээ цам”-ын ёслолыг  Амарбаясгалант болон Зүүн хүрээ Дашчойлин хийдэд дахин сэргээд байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг юмаа
2024-03-21
Тэнэг юмаа
2024-03-21
Тэнэг юмаа
2024-03-21
davaa:
Hunii susleh shuteh erh ni baigaa ch ene bagaar nuuree nuuchihaad bujiglehed yund ni hunii nasiig urtasgah Id shid baihiim naslah yostoi nasaa naslaad l yavah gazarluugaa hen ch horison yaj ch argalah geed diilehgui yavahaas hoish muhar shushigeer biysee huuraad yaltai lam nertei huvalznuudaa
2015-07-28