“Соёл - Эрдэнэ”-д 100 сая төгрөг бэлэглэнэ
2015-07-29

Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож буй. Ойн хүрээнд Чингисийн талбайд маргааш “Алдрын хүндэтгэл” тоглолт болох юм.

 

Хамгийн анхны “Алдрын од” шагналыг “Соёл - Эрдэнэ” хамтлаг хүртэж байгаа бөгөөд найман ширхэг “Алдрын од” -ыг тус хамтлагийн үе үеийн төлөөлөлд гардуулахаар болжээ.

 

Мөн “Соёлын төв өргөө”-ний тусгайлан бэлтгэсэн хананд “Соёл - Эрдэнэ” хамтлагийн одыг байрлуулах юм.

 

Мөн энэ жилээс эхлэн рок, попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналаар өргөмжилж, ханан дээр нэрийг нь мөнхлөхөөр болсон.

 

Тэгвэл анхны “Алдрын од” шагнал хүртэж буй “Соёл - Эрдэнэ” хамтлагт С.Цогтсайхан агсны алтан цом, 100 сая төгрөгийг “МоАХ Хонхны дуу” клубээс тусгайлан бэлэглэх гэнэ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bitgii tenegee gaihuul
2015-07-30
Zochin:
Ihenh n burhan bolchood bhad hend n gej ogoh geed bgan be, Nasantogtokh, Jargalsaikhan 2 huvaaj avhiimu esvel???
2015-07-30
Зочин:
Moah ugch bna geed bgaa um bish uu
2015-07-29
muu salga uvgun:
Tatvar tulugchidiin munguur jinhene utgaar ni durgij bndaa.udahgui danshig naadam hiij songuulia ehelne.huuduud hool undgui bhad an namiig uzen yadaj bn.!
2015-07-29
Зочин:
bitgii tenegee gaihuul
zochin:
tatvar tulugchdiin mungiig xereggui yumand ursgaj bna daa.
2015-07-29
Zochin:
Aldryn Od zovxon rock, pop-d olgodog shagnal bish shvv dee...
2015-07-29