Мулла Омар амиа алджээ
2015-07-30

Афганистаны хэт даврагч “Талибан” бүлэглэлийн удирдагч Мулла Омар 2013 оны дөрөвдүгээр сард Карачи хотноо байрлах нэгэн эмнэлэгт шархаа дийлэлгүй амиа алдсан хэмээн АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карней өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ ийнхүү мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Тэрбээр “Бид удаан хугацааны турш мөрдлөгө явуулсны эцэст “Талибан” бүлэглэл хоёр жилийн өмнө их удирдагчаа алдсан болохыг тогтоолоо. Талибанчууд удирдагчаа үхээгүй хэмээн батлахын тулд Омарын өмнөх бичлэг, зургийг олон нийтийн сүлжээнд байршуулж байгааг АНУ-ын тагнуулчид илрүүлсэн” гэж хэлжээ.

 

Энэхүү мэдэгдлийн дараа Афганистаны Засгийн газар “Талибан удирдагчгүй болсон нь үнэн. Тэдний алан хядах ажиллагаа идэвхигүй байгаа. Хоёр улсын тагнуулчид удаан мөрдлөгө явуулсны эцэст Омарыг хоёр жилийн өмнө амиа алдсныг тогтоосон. Тэрээр тархиндаа буудуулж, амиа алдсан” гэсэн байна. Харин “Талибан” бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Забуллах Мужахид “АНУ-ын хийсэн мэдэглэл ор үндэслэлгүй” гэжээ.

 

Омар тус бүлэглэлийг 1999 оноос удирдаж эхэлсэн бөгөөд 2005 онд АНУ-ын Засгийн газар түүнийг “Алан хядагч, олон улсыг заналхийлэгч” хэмээж, толгойг нь 10 сая ам.доллароор үнэлсэн билээ. Өнөөдрийг хүртэл Омар болон түүний хамсаатан гэгдэх 12 этгээдийг интерпол хайж байгаа юм. Афганистаны удирдлагууд Омарыг хамгийн багадаа 3000 хүний аминд хүрсэн хэмээн буруутгаж, цаазаар авахаа мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин