Арслантай гүүр орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2015-07-30

 

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанд Арслантай гүүрэнд хийсэн усан байгууламжийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал албан ёсны тайлбар хийлээ. Сүүлийн өдрүүдэд уг  усан байгууламжтай холбоотой  янз бүрийн сөрөг мэдээлэл хэвлэл мэдээллийн  хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр гарч байгаа учраас бодит байдал ямар байгааг албан ёсоор мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн тэрээр онцлов.



Тус усан байгууламж нь Арслантай гүүр орчимд хийхээр төлөвлөсөн томоохон тохижилтын ажлын нэг хэсэг нь юм байна.  Өөрөөр хэлбэл Арслантай гүүр орчимд иргэдийн амрах, тухлах нөхцөлийг хангасан бичил цэцэрлэгт хүрээлэн байхаар төлөвлөгджээ.  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэдээллээр, энэ сарын 23-нд дүүргүүдийн ЗДТГ-ын ажил хариуцсан мэргэжилтнүүд болон  усан оргилуурын засвар үйлчилгээг хариуцдаг байгууллагуудын удирдлага, инженерүүдийн дунд усан оргилуурын ашиглалтыг сайжруулах талаар өдөрлөг сургалт зохион байгуулсан байна. Тус сургалтад хотын нутаг дэвсгэрт хийж байгаа усан оргилууруудтай танилцах ажлын хүрээнд дэлхийн хотуудад сүүлийн үед нэвтэрч байгаа усан оргилуурын нэг төрөл болох усан хөшгийг ажиллуулж, усан хөшиг нь Арслантай гүүрний орчинд бичил орчныг бий болгох ажлын нэг хэсэг болохыг олон нийтэд мэдээлжээ. Тус гүүрэнд хийж байгаа энэхүү байгууламж нь анх удаа хөрсний усны нөөцийг ашиглан, усны зардал гарахгүй ажиллах онцлогтой байгууламж бөгөөд Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтэж байгаа ажил гэдгийг хотын Ерөнхий менежер онцоллоо.



Энэхүү томоохон тохижилтын ажилд нийт 70,18 сая төгрөг зарцуулагдаж байгаагаас зураг төсөл судалгааны ажил /4 сая/, гадна цахилгааны ажил /5.5сая/, гадна гэрэлтүүлгийн ажил /6.0сая/, газар шороо, тохижилт сэргээн засварлах ажил/13,6сая/, усан хөшигний байгууламжийн ажил/22,1 сая/, нэмэгдэл зардал ашиг /коэффициентийн дагуу/10,8сая/, захиалагчийн хяналт, магадлашгүй ажлын зардал /2,3сая/, НӨАТ/5,8 сая/  зэрэгт зарцуулагдаж байна.  Зөвхөн усан хөшгийн цахилгаан хангамжийн асуудлыг шийдэхийн тулд авто зам доогуур 1,5м гүн, 16м урттай нүх ухаж цахилгаан дамжуулах хоолой байрлуулсан байна. Түүнчлэн  хоолойгоор дамжин гарах усыг шүүж цэвэршүүлэх шүүлтүүр байршуулжээ. Уг усан байгууламжийг сайжруулах техник угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд эвдэрсэн гэмтсэн зүйл огт байхгүй юм байна.  



Удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл,  “Усны урсгалыг харах, чимээг сонсох  нь хүний сэтгэд зүйлд маш чухал нөлөө үзүүлж, амралт болдог. Бид Арслантай гүүрээс гадна, Туул Яармагийн гүүрэнд ийм төрлийн усан байгууламж хийхээр төлөвлөж байгаа.  Хотын иргэдэд чөлөөт цагаа өнгөрөөх,  амрах, тухлах газар маш их хэрэгцээтэй байна. Иргэдийн амрах тухай байх нөхцөлийг  бүрдүүлэхээр  Монгол инженерүүдийн хийж байгаа энэ ажлыг зохион байгуулалттайгаар гутаан доромжлох гэсэн хандлага үнэхээр утгагүй зүйл. Тиймээс   хотын зүгээс цаашид ашиглалтын шаардлага бүрэн хангасан сүүлийн үеийн технологи бүхий усан оргилууруудыг нийслэлд олноор хийнэ” гэлээ.  



Өнөөдрийг хүртэл НЗДТГ болон Захирагчийн ажлын албанд тус гүүрэнд хийсэн усан байгууламжтай холбоотой албан ёсны гомдол, санал иргэдээс  ирээгүй байгаа юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хотын авилгач дарга нар худлаа ярьж эхэллээ
2015-07-30
хэтэрч байна аа:
сэлбэ голоор мөн ч их мөнгө хийх юмаа урсгаад өгнө өө гээд л анх 100 айлын гүүрийг янзлахдаа суурийг нь тавьж байна гээд л бөөн юм болсон дараа нь усан хөшиг одоо цэцэрлэгт хүрээлэн ямар дуусдаггүй идэж уулт вэ үнэхээр үе шаттай хийх төсөл хөтөлбөр байгаад нүдэн дээр хийсэн бүтээсэн нь харагдаад хүмүүс тэнд өдөр орой ялгалгүй цуглаад залуу хосууд, балчир жаалууд, азай буурлууд хуран чуулж байсан бол хамаа алга иднэ үү ууна уу ямар ч байсан хүн цуглаж байна тийм үү гэтэл юу байна аа
2015-07-30
Зочин:
Za odo bolichihson ni dr bzde dahiad ym hiiwel gutaliin uland naalddag ym hiine tgd buun mungu ..vneheer ene tur zasagt gomdoh ymda
2015-07-30
Зочин:
Za odo bolichihson ni dr bzde dahiad ym hiiwel gutaliin uland naalddag ym hiine tgd buun mungu ..vneheer ene tur zasagt gomdoh ymda
2015-07-30
Зочин:
Батуулээ чиний балаг баас Монголыг гутааж дуусахгуй.
2015-07-30
Зочин:
бат
2015-07-30
Зочин:
tuuz haichlaad neegeed tawichihsan yumaa haraasai. ichij uheesei. ulaan tsagaandaa garch idej uudag boljee. udahgui hariug n amsnaa ta nar.
2015-07-30