Залуучуудын ДАШТ-д ийм бүрэлдэхүүнтэй оролцоно
2015-08-01

Бөхийн чөлөөт барилдааны Залуучуудын ДАШТ энэ сарын 11-16-ны өдрүүдэд Бразил улсын Ресифи хотноо болно. Манай улсын баг тамирчид дараах бүрэлдэхүүнтэй хүч үзэх юм байна.

 

Эрэгтэй

50 кг А.Нэргүйбаатар /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб, БТСДуС, залуучуудын улсын аварга/

55 кг З.Занабазар /ҮБТДС, залуучуудын улсын хошой аварга, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт,
азийн өсвөрийн аварга/

60 кг С.Билгүүн /ҮБТДС, залуучуудын УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт/

74 кг Б.Бямбадорж  /”Алдар” спорт хороо, залуучуудын улсын аварга/

86 кг Г.Бигармижид /“Харгант цамхаг” клуб, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/


Эмэгтэй

48 кг Г.Отгонжаргал /“Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ний 3 удаагийн аварга/

51 кг Б.Мөнхтуяа /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб, залуучуудын УАШТ-ний хүрэл, 3 алтан медальт, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

59 кг Э.Гантуяа /Төв аймгийн “Угтаал хад” клуб, Монголын үндэсний их сургууль, залуучуудын УАШТ-ний мөнгө, хүрэл,
хошой алтан медальт, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

63 кг Э.Энхбуян /Баянзүрх дүүрэг, залуучуудын улсын аварга, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

67 кг Б.Нямгэрэл /Орхон аймаг, “Хангарьд” клуб, залуучуудын улсын 5 удаагийн аварга, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/ нар хүч үзнэ.

 

Монгол Улсын тамирчдын багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Батзаяа, дасгалжуулагчаар Өсвөр, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч,  “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ё.Батдархан, Орхон аймаг, “Хангарьд” спорт клубын дасгалжуулагч Т.Энхтуяа нар оролцох юм байна. 

 

Залуучуудын ДАШТ-ээс манай эрэгтэй бөхчүүд дөрвөн алт, зургаан мөнгө, 14 хүрэл, эмэгтэй бөхчүүд гурван алт, хоёр мөнгө, хүрэл 10 нийт 39 медаль хүртээд байгаа билээ. Өнгөрсөн жил Хорват улсын Загреб хотод болсон залуучуудын ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд А.Батцэцэг алт, 63 кг-ын жинд Б.Нямгэрэл хүрэл медаль хүртэж байсан.
 

Shuud.mn
Сонин хачин