Муллар Омар амьд
2015-08-02

 

Пентагон Афганистаны хэт даврагч “Талибан” бүлэглэлийн тэргүүн Муллар Омарыг 2013 оны эхээр амиа алдсан болохыг баталжээ.

 

Омарыг гэнэтийн халдлагад өртөж, Карачи хотноо байрлах нэгэн эмнэлэгт амьсгал хураасан хэмээн америкийн тагнуулууд мэдээлсэн байна. Тэгвэл Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэл АНУ-ын Засгийн газар болон олон улсад хандаж, Муллар Омарыг амьд хэмээн мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав.  Омарын төрсөн дүү гэгддэг Гу Дали “Муллар Омар буюу Аллахын хүү амиа алдаагүй. АНУ тэргүүтэй орнууд дайчдын минь зоргийг мохоохын тулд худал мэдээллийг цацаж байна. Тун удахгүй Омарын амьд байгааг батлах болно” гэж хэлжээ. Тэрбээр хоёр бүлэглэл нэгдсний дараа Иракт ирж, исламын улсыг тэргүүлэх болсон юм.

 

Өнгөрсөн баасан гаригт Афганистаны тал Омарыг амиа алдсан болохыг баталсан билээ. Энэхүү мэдэгдлийн дараа хэт даврагчид халдлага үйлдэж, дөрвөн хүний аминд хүрчээ. Хэт даврагчид Омарын нэрийг дахин дуурссан тохиолдолд хяналтад байгаа бүс нутгуудад алан хядах ажиллагаа явуулахаа сануулжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин