Л.Гансүхийн шүүх хуралд Н.Алтанхуягийг оролцуулах хүсэлт гаргалаа
2015-08-04

 

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгасан. АТГ- аас түүнийг өнгөрсөн оны долдугаар сарын 29-ний өдөр баривчилж гурван cap хориод батлан даалтад гаргаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд эхэлсэн боловч 14 хоногоор хойшиллоо. Учир нь дараагийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Налайхын нүүрсний уурхайн удирдлагуудыг гэрчээр оролцуулах, шинжээчдийн багийг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшилсон байна. Мөн хурлын үеэр Л.Гансүх биеийн байдал тааруу байгаагаа хэлсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутгаж байгаа юм.

 

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
idsen baigaa shdee todorhoi sht sda yund n ingdgiin bol sda
2015-08-04