Хайди экс нөхөртөө баяр хүргэжээ
2015-08-04

 

Загвар өмсөгч Хайди Клумын экс нөхөр, дуучин Сиел саяхнаас Австралийн газрын тосны магнайт, тэрбумтан Жеймс Паркерийн эхнэр Эрика Пакертэй болзох болсон билээ. Хос Италид амарч байгаа бөгөөд сэтгүүлчдэд албан ёсоор болзож буйгаа мэдэгджээ.

 

Хайди экс нөхөр, дөрвөн хүүхдийнхээ эцэгт найз бүсгүйтэй болсонд нь баяр хүргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.Тэрбээр твиттертээ “Сиел хонгор минь баяр хүргье. Энэ бол чин сэтгэлийн дотно мэндчилгээ гэдгийг ойлгоорой. Чи бол сайн аав. Хүүхдүүддээ сайн цаг гаргадаг. Найз бүсгүйтэй болсон ч хүүхдүүд чинь чамаас урвахгүй гэдгийг баталж байна. Сайн сайхныг хүсье. Аз жаргалыг өөрөөсөө түлхэж болохгүй шүү” гэж жиргэжээ. Энэхүү жиргээний дараа Сиел твиттертээ “Гайхалтай баярлалаа” гэж жиргэсэн байна.

 

Хайди өнгөрсөн оноос өөрөөсөө 15 насаар дүү Вито Шнабельгэгчтэй үерхэх болсон юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин