Д.Лүндээжанцан: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хэрэгтэй
2015-08-05

Энэ удаагийн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна хэмээн МАН үзэж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодрууллаа.

 

 

-Ээлжит бус чуулган нь хууль бус гэдгийг танай намын зүгээс хэлж байгаа. УИХ-ыг даргалж байсан хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?

 

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байгаа асуудлыг бид бүлгийн хурлаараа хэлэлцсэн. Ер нь ээлжит бус чуулган ямар зорилгоор, яаж хуралдах ёстой гэдэг дэг нь хуульдаа бий. Өргөн баригдсан болон тодорхой тулгамдсан асуудлаар хуралдах ёстой. Одоо чуулганаар хэлэлцэх гэж байгаа асуудлууд нь үнэхээр тулгамдсан уу, үгүй юу гэдэг нь чухал. Төрийн асуудал бол тодорхой дэг жаягтай, дүрэм журмаар буюу “тог­лоомын дүрэм”-ийнхээ дагуу ёс журамтай явах ёстой.

 

-Тодруулбал хэлэлцэх гэж буй хуулийн төслүүдийн тухайд үнэхээр ээлжит бус чуулганаар яаралтай авч үзэх чухал асуудал мөн үү?

 

-Ээлжит бус чуулганд дур зоргоороо хандаж байгаа зүйл бий. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл өргөн баригдаагүй байхад шууд зарлан хуралдуулж байгаа нь хууль ёсонд нийцэж байна уу гэсэн асуулт гарч ирж байгаа. Түүнчлэн ээлжит бус чуулган онц чуулганы дараа ордог. Энэ бол улс орны гарцаагүй тулгамдсан чухал асуудал байх ёстой. Би Эрүүгийн хуулийг чухал асуудал биш гэж хэлэхгүй. Гэхдээ Улсын Дээд шүүхээс хуулийн төсөлтэй холбоотой бичиг ирсэн. Тодруулбал, хуулийн үйлчилж эхлэх хугацаатай холбоотой маш их бэлтгэл хангах ёстой. Тиймээс намрын чуулганы эхэнд хуулиа батлаад дараа нь бэлтгэл хангах хугацаа өгөхөд боломжтой. Ер нь Эрүүгийн хууль бол хүн бүхэнд хамаатай, Монгол Улсын гурван сая иргэнийг хамгаалж байгаа хууль. Үүнд холбогдолгүй иргэн, улс орон, өмч хөрөнгө, байгалийн баялаг гэж байдаггүй. Биднийг хамгаалж байгаа хууль бол Эрүүгийн хууль. Иймд хуульд туйлын болгоомжтой хандах ёстой. Мөн хоёр, гурван сарын хугацаанд хуулийн байгууллага, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийн санал, зөвлөгөөг сайн сонсч авах хэрэгтэй байна.

 

-Эрүүгийн хуулийн төсөлд эргэлзээтэй, эцэстээ сөрөг үр дүн гарч болзошгүйг салбарынхан хэлж байгаа. Таны хувьд ямар зүйл, заалтад шүүмжлэлтэй хандаж байна?

 

-Эрүүгийн хуулийн тухайд би анхнаасаа оролцоод явж байгаа. Гэхдээ энэ хуульд харж үзэх суурь болоод бусад 10 ноцтой асуудал байна. Тухайлбал, тооцооны нэгж гэдэг зүйл орж ирсэн. Тооцооны нэгж нь шинэ зүйл гэж байгаа боловч нэлээд маргаан дагуулж байгаа. Хоёрдугаарт, баян хоосны асуудал гарч ирсэн. Төлбөрөө төлсөн бол хорих ялнаас мултрах нөхцөл бий болно. Мөн шүүгчид их хэмжээний эрх олгож байгаа нь эцэстээ юу болж хувирах  бол. Ер нь эргэлзээтэй зүйл байгаа учраас энэ эргэлзээнүүдийг арилгах үүднээс тодорхой хугацаа хэрэгтэй байгаа юм. Үүнийг тайлбарлаад завсарлага аваад байхад ээлжит бус чуулган руу тулгаад оруулж ирж байгаа нь зохимжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийг өөрчлөх ёстой юу гэвэл тийм. Энэ хуулийг хэлэлцэхэд нухацтай бодож тунгаах хугацаа шаардлагатай. Улсын Дээд шүүхээс 2016 оны долдугаар сарын 1-нээс хойш хуулийг хүчин төгөлдөр болгох хэрэгтэй гэсэн санал ирсэн учраас ээлжит бус чуулганыг яаран сандран хийх шаардлага байхгүй. Харин Өршөөлийн хуулийг хэлэлцэхэд оролцоно.

 

-Тэгвэл ээлжит бус чуулганаар ямар асуудлыг хэлэлцэх нь зүйтэй байсан бол?

 

-УИХ-ын дарга, на­мын дарга байгаа нь хэр зохимжтой вэ гэдэг асуулт гарч ирж байна. Гадаадын орнуудад спикер нь зөвшилцлийн үндсэн дээр асуудлаа явуулдаг. Харин тэр даргын дэргэдэх зөвлөл нь маш хүчтэй байдаг. Өөрөөр хэлбэл, зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэх асуудлуудаа тохирдог, дээрээс нь даргад санал өгөх эрх байдаггүй. Тиймээс энэ ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Сонгуулийн хуулийн асуудлыг хэлэлцэх нь тулгамдсан асуудал байсан байж магадгүй. Түүнчлэн өвөлжилтийн асуудлууд ч байна. Товчхондоо, үнэхээр тулгамдсан эдийн засаг донсолгоотой байгаа байдал, төрийн тогтолцоогоо зөв болгох олон зүйл бий. Үндсэн хуулийн дордуулсан до­лоон зүйл заалт их шүүмжлэгддэг. Тухайлбал, Их хурлын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүд дотроос нэр дэвшүүлж, нууцаар санал хураана гэдэг заалтаа сэргээж оруулах. Цаашлаад УИХ-ын дарга нь намаас түдгэлзэх, эсвэл санал өгдөггүй байх жишиг рүү явж байж төр нам хоёр байр сууриа зөв олоход хэрэгтэй болох юм гэдэг нь улам тодорхой харагдаж байна.   

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
БГД н сонгуульд маш сонирхолтой гарч ирсэн одоо хүртэл тойрогтоо юуч хийгээгүй хүн баянголчууд сонгоогүй сонгогч доо
2018-08-14
хуцаач:
Танайх тэгдэг байсан уу,далд.ор Монгол төрийн ажилгүй буг.
2015-08-05
Зочин:
LUNDEE DURAK UURIINKH NI NAMYN DURAK IKH KHURLYN DARGA BOLWOL INGEJI KHUTSAKH BOLOW UU? ER KHUNII ZAMYN KHUZUU URT GEJI UG BAIDAG DAA
2015-08-05
Зочин:
Zuitei
2015-08-05
Зочин:
ene erguu dagz zuudleed baina yy ooriinx ni namiin xumuus ix xyrliin darga baixad yu xiij baisan medrel ve iimerxuu xogshin erguu teneg ni medegdexgui xumuusiig ix xyrlaas zailyylaach ee mongol orniig suitgegchid
2015-08-05
Зочин:
22 tovchoond 1 ga gazar zarna. Utas 99132485
2015-08-05
Зочин:
Та намын спиперүүд өөрсдөө намын гишүүнчлэлээсээ татгалзсан бил үү Овоо цор цор хийх юм аа
2015-08-05