Цэцэрлэг, сургуулийн засвар энэ сарын 15-нд дуусна
2015-08-05

2015-2016 оны шинэ хичээлийн жил эхлэхэд 20 гаруй хоног үлдээд байна. Харин сургууль, цэцэрлэгүүд "эзэд"-ээ хүлээж авах бэлтгэлээ хэрхэн базааж байгааг нийслэлийн Боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнайгаас тодрууллаа.

 

-Сургууль, цэцэрлэгийн засвар хэдэн хувьтай явагдаж байна вэ? Хэзээ дуусах вэ?

-Одоогоор 10 сургууль, цэцэрлэгийн засварын ажил бүрэн дуусаад байна. Ерөнхийдөө засвар үйлчилгээ 60 хувьтай явагдаж байна. Энэ сарын 15 гэхэд засварын бүх ажлыг дуусгана.

 

-Энэ жил хичнээн сургууль, цэцэрлэгийг засварлаж байгаа вэ? Улс болон нийслэлээс ямар хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийт 32 сургууль, цэцэрлэгт засвар хийгдэж байна. Нийслэлийн төсвийн хоёр тэрбум төгрөгөөр 22 сургууль, цэцэрлэгийн орчинг шинэчлэн сайжруулж байна. Мөн улсын төсвийн 745 сая төгрөгөөр 10 сургууль, цэцэрлэгт засвар үйлчилгээ хийгдэж байгаа. 

 

-Шинээр хичнээн цэцэрлэг ашиглалтад орох вэ?

-Сүхбаатар дүүргийн хөрөнгөөр баригдаж буй 240 хүүхдийн шинэ цэцэрлэг энэ хичээлийн жилд ашиглалтад орно. Мөн Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд 150 ортой, Хан-Уулын 10 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг шинээр нээгдэнэ. Үүнээс гадна Буянт-Ухаа-I хорооллын 120 ортой хүүхдийн цэцэрлэгийг улс худалдан авч байгаа. Бас Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийг буулгаж, 240 хүүхдийн ортой болгон шинэчилж, ашиглалтад оруулж байна.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
за энэ хүн ч шудрага биш юм байна лээ. яаж нэг дараа жил засвараа батлуулж авах вэ?.
2015-08-10
Зочин:
Монго иддэг гар харагдаж байна
2015-08-08
Зочин:
Засвар нэрийн дор монго угааж байгаа нь тодорхой баримтууд байхад яагаад шалгахгуй байгааг гайхаад байна.
2015-08-08
зочин:
зарим цэцэрлэг, эрхлэгч жил бүр их хэмжээний хөрөнгө оруулалтыг БСШУЯ, НБГ-аас маш ихээр авах юм. бүүр гайхмаар. мөнгө угаадаг нөхдүүд биш л байгаа гэж бодохийн. тэгээд өөрийнхөө хийэн бүтээлч ажил хийгээд яриад байхын. уг нь төрийн ажлыг зөв шудрага хиймээр байхын. 10 жил хөөцөлдөөд манай цэцэрлэг лав хөрөнгө оруулалт авч чаддаггүй.
2015-08-06
зочин:
худалч
2015-08-06
зочин:
их засварын хөрөнгө авч байгаа сургууль, цэцэрлэгийг хэрхэн хэн сонгодог, хэн гэдэг захирал, эрхлэгч авч байгааг аудит, санхүүгийнхан, АТГ судлах хэрэгтэй. яагаад ойр ойрхон ийм их хөрөнгө оруулалт аваад байдаг юм бол. зарим сургууль цэцэрлэг яагаад огт авч чаддаггүй үлддэг юм бол. энэ их сонин.
2015-08-06
Зочин:
Зарим цэцэрлэг дээврээ жил бvр засах юм. 129-о цэцрлэг дахиад л дээврээ хуулж байсан хэдэн юм унагадаг юм байх даа. Шалгамаар юмаа
2015-08-05