Лам нар ном хаялцана
2015-08-06

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн  Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран тэмдэглэн өнгөрүүлнэ.

 

Иймээс наадмын эхний өдөр буюу энэ бямба гаригт 06 цагт Чингисийн талбайд 500 лам сүсэгтэн олонд зориулан бурхны ном хурна. Мөн Монголын таван хутагтаас гадна Буриад, Тува, Халимагаас хамба лам нар ирж ном хурж, ерөөл айлдах юм байна.

 

Энэ үеэр лам нар Монгол түмэн, дэлхий ертөнц амар амгалан байх хийгээд бодсон санасан бүхэн  сэтгэгчлэн бүтэх, эрүүл саруул, урт наслах тухайтад зориулан ном айлдах юм.

 

Хүй долоон худагт болох Очирваань бурхны тахилгад 1000 орчим лам оролцоно. Наадмын үеэр лам нар ном хаялцан мэтгэлцэх, уншлагын уралдаан болон тосон балин урлах зэрэг тэмцээн болно.

 

Даншиг наадмаар дамжуулан үндэсний соёл, зан заншлыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ  гэж зохион  байгуулагчид үзэж байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин