Галт зэвсгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2015-08-06

Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.08.06/ хуралдаанаар Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд, иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ амь бие эд хөрөнгөө араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно гэсэн заалтыг өөрчлөн найруулах саналыг дэмжсэн юм. Ингэснээр малчид эзэмшиж буй галт зэвсгээ мал, хөрөнгөө араатан амьтнаас хамгаалах зорилгоор ашиглах боломжтой болж байгаа юм.

 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлах нь зүйтэй гэж үзлээ. Энэ асуудлын дараа Өршөөлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин