Хамаатан саднаа ажилд авахаас өөр юу ч хийгээгүй
2015-08-06

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар 6 сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.  УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-МАН-ын мэдэгдэлд Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан хууль бус үйлдлийг удахгүй дэлгэнэ гэнэ. Үүнд би баярлаж байна. Ерөнхий сайдыг огцруулъя гээд гарын үсэг цуглуулсан. Гэтэл МАН-ынхан гарын үсгээ харамласан. Нам бодлогоороо гарын үсэг зурахгүй гэж байсан.  Би С.Баярцогтыг огцруулахыг нэгдүгээр ээлжинд өргөн барина.  Төрийн албыг бусниулж, улс орны нэр төрийг гутааж, булайгаа дэлгэсэн. Ерөнхий сайд та өөрийн хүсэлтээр огцрох уу, заавал 19 гишүүний гарын үсэг зурах уу гэж асуухад “Цагийн юмыг цагт нь ярь. Ерөнхий сайдад хамааралтай зүйлийг асуух хэрэгтэй” хэмээн дараагийн гишүүнд асуулт тавих эрх шилжүүлэв. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-АН багаа хууллаа. Та бүхэн дангаараа Засгийн эрх аваад явж чадахгүй, хамтраад ч явж чадахгүй, дотроо ч учраа олж чадахгүй байдалд байна.  Та бүхний арга барил  хуурдаг, амладаг, хүч түрдэг арга барилтай байна. 6 сайд хэр ажилласан бэ,  Ерөнхий сайд аа?. Нам нь шийдвэрлэсэн учир оруулж ирж байна гэж байна. Намын ажил, Засгийн асуудал тус тусдаа зүйл биш үү? Дараагийн 6 сайдыг томилох асуудлыг яагаад оруулж ирэхгүй байна. Зөрчил үүссэн үү?

 

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд:

 

-Гэрээний 5.3-т “Гэрээг зөрчвөл аль нэг тал нь  цуцална. Би АН-ын даргын хувьд  дүгнэнэ. Анх гэрээ явуулахдаа ажил явуулна гэж орсон.  Хөшигийн хөндийн автозамыг зогсоосон. Өөр өчнөөн зүйл байна. Ажил хийж гэж бодоогүй.  Төсөв, мөнгө нь бэлэн байсан.  Хэдэн хамаатан саднаа ажилд авахаас өөр юу ч хийгээгүй.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-Ерөнхий сайдын хувьд улс төрийн шийдвэрийн дагуу оруулж ирж байна. Засгийн газар кабинетаараа ажилласан. Үүргээ хангалалтай биелүүлж явж байгаа. Намын асуудлыг парламентын танхимд ярих нь зохимжгүй зүйл.

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

 

-Орон нутагт АН-ын нэр хүндийг унагаах бохир зүйлийг хийж байна гэж бүлгийн хуралдаанаар ярьдаг байсан. Зарим яамд төрийн албан хаагчдын 40-50 хувийг сольж байна. МАН Н.Алтанхуягийн Засгийн газрыг ажил хийлгээгүй. Хамтарч болдоггүй. Тусдаа байхаар ажил хийлгэдэггүй.

 

 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ардчилал гэдэг аятайхан үгээр үнэн нүүрээ халхалсан хүмүүс. МАН бол гайгүй сайн хүмүүсийг намдаа элсүүлж ирсэн. Хэрэв Энхболд, Эрдэнэбат, Ялтанхуяг нар хуурч мэхэлдэггүй, хулхиддаггүй гйагүй аятайхан хүмүүс байсан бол МАН-д байж байх ёстой ш дээ.
2015-08-07
Баадай:
УИХ-н дарга нь Хэдэн хамаатан саднаа ажилд авахаас өөр юу ч хийгээгүй, Ерөнхий сайд нь огцорч байгаа 6 сайдыг хангалттай сайн ажилласан, АН-н энэ 2 хүний бүх үг, үйлдэл зөрөх юмаа, нэг намын, төрийн 3 өндөрлөгийн 2-нх нь үнэлэлт дүгнэлт байнга зөрүүтэй, зөрчилтэй
2015-08-07
зочин:
Малаа чи ингэж ярьвал 12 онд хичнээн гэмгүй мэргэшсэн төрийн албан хаагчийг АН гудамжинд гаргаж ажилгүй архичид авчирч тавьсаныг монгол даяараа ярьж чадна шүү, болгоомжтой л байгаарай
2015-08-07
Ухаарал:
2012 онд Төрийн албаны дадлага туршлагатай мэргэшсэн албан хаагчид МАН -ын хүн гэдэг нэрийн дор ажлаасаа халагдсан ингээд АН-ын төрлийн албаны бүтэц бүрдэж эдийн хямрал бий болсон. Бодит жишээ ХУД -ийн Засаг даргын орлогч Баасандолгор гэгч нь өргөдөл бичиж чаддаггүй нөхөр байсийм даа.
2015-08-07
зочин:
Гөлтгөнсөн нүдтэй гөлөг энхболд
2015-08-07
Zochin:
Ardchilsan namd daanch chadaltai bolovson huchin bhgui ni haragdaj bn ta nar 16 ond uruu yaj darah ve ulsaa hudaldahuu Altanhuyag Denzen Saihanbileg Bayartsogt nar tuluh uu ard tumen asuuj bn yaj idej uusan munguu tuluh vee
2015-08-07
иргэн:
Нэг цагийн хичээл заагаагүй ЖАРГАЛ гэдэг бүдүүн хүүхэн яагаад БГД ийн боловсролын хэлтсийн дарга болсныг бодоод олохгүй бна шүү
2015-08-06
иргэн:
Шийлэгдамба гэж мэлийсэн амьтан төрсөн дүүгээ шийлэгмаагаа том албан тушаалд оруулсан бна лээ ш тээ
2015-08-06
Asaa:
Hamaatnaa ajild avsan gedeg chugants shaltag Ih Hurliin darga hund heterhii jul baina daa
2015-08-06
Зочин:
Ih hural zasagaa bugdiig ogtsoruul an man aas busadiig songoj turiig manangiin mafiin gar aas chuluulj ulsaa avaraya
2015-08-06
Zochin:
Ereend suuj baigaa Konsul gej ger buliin kompania tatan buulgaach? Avilga avakhgui bol wiz gargakhgui ged unen shivshitei bna aa?zogsoogooch ee?
2015-08-06
zochin:
Ineedemtei ch humuus yumaa daa ene uls torchid. heleh muu ug oldohgui baina. ard irged miny bid uneheer hen ch bish yum baina.
2015-08-06
zochin:
yag goliig ni olood heljeee... hamaatan sadan turuluu l ajil avsan dooo.. tuunees mongol ulsiin tuluu MAN hezee ch ajil hiihgvi... harin esregeree ard tumniig hultsengvi yaduu bailgah sonirholtoi shdeee..
2015-08-06