Зул сарын хуваарь : Кавальерс – Уарриорс
2015-08-07

Ирэх долоо хоногт NBA-н 2015-16 оны улирлын хуваарийг олон нийтэд танилцуулна. Түүнээс урьдаж ИСПН-н сэтгүүлч Марк Стейн зул сарын баярын тоглолтуудын талаар сонссоноо нийтэд хуваалцлаа.

Стейнийн мэдээлж байгаагаар 12-р сарын 25-ны өдөр 2015 оны шигшээ цуврал эргэн ирэх ажээ. Кливленд Кавальерс – Голден Стэйт Уарриорс багууд улирлын турш ердөө хоёр удаа таарч тоглох бөгөөд үүний нэгийг нь баярын онцгой хөтөлбөрт багтаасан бололтой.

 

Зургаан тоглолтонд дууссан шигшээ цуврал Леброн Жеймсийг хэрхэн ганцаардсан, Голден Стэйт Уарриорс хэрхэн ажиллаж сурсныг харуулсан юм. Тэгвэл зул сараар бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох Кавальерс Уарриорсын эсрэг яах байсан бол гэдэг асуултынхаа хариултыг авч болох нь.

 

Кавальерс – Уарриорсоос гадна Майами Хит – Нью Орлеанс Пеликанс гэдэг хуваарь бас гарч байгаа тухай олон эх сурвалж мэдээлж буй. Энэ нь сүпер бүрэлдэхүүнээ хадгалж үлдсэн Майамиг өндрөөр үнэлж буй хэрэг бол нөгөө талаар Энтони Дэвис лигийн сүпер од болсныг гэрчилж байна.

 

Шинэ дасгалжуулагчтай болсон Пеликанс илүү хурдтай тоглоно, энэ нь Дэвисийн замналыг илүү өндөрт хүргэнэ гэсэн хүлээлт бий.

 

Харин амжилт сайнгүй байгаа ч лигийн нүүр царай болсон Лос Анжелес Лейкерс, Нью Йорк Никс багууд уламжлал ёсоор багтах магадлалтай байгаа бол Чикаго Бүллс ч мөн адил энэ өдөр тоглох аж.

 

 

 

эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
NBA togolotiig yamar tv damjuulah bolson be?
2015-08-07