Галт зэвсгийн тухай хуулийг батлав
2015-08-07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Галт зэвгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Уг хуулийн төсөлд буу, сумны зүй бус хэрэглээнд хяналт тавьж,  шинэчилсэн зохицуулалт хийж байгаа юм. Гишүүд малчдын гар дээрх бууны хэрэглээ, сумны худалдаанд хэрхэн хяналт зохицуулалт хийж байгааг хууль санаачлагачаас тодруулж байлаа. Энэ хууль батлагдсанаар сумыг зах дээр худалдаалахгүй, малчдын бууг хурааж авахгүй юм.

 

Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараагаар Галт зэвгийн тухай хуулийг батлах санал хураалт явуулав.  Хуралдаан оролцсон гишүүдийн 73.5 хувийн саналаар батлав.

 

Дараагаар нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн төслийг хэлэлцэж байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин