Хаанаа доромжилсон хэмээн хорих ял оноожээ
2015-08-09

 

Тайландын цэргийн шүүх фэйсбүүкээр тус улсын эзэн хаан Пумипон Адульядетийг доромжилсон хоёр этгээдийг баривчилж, хорих ял оноосон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Шүүхээс тэдэнд 60 жилийн хорих ял оноосон байна.

 

Хорих ял сонсоод буй Чианг Май фэйсбүүктээ “Тайланд эзэн хаанаас татгалзаж, ардчилсан нийгэмтэй болох хэрэгтэй. Улсын сан, хааны гэр бүлд хэтэрхий их мөнгийг төсөвлөж, ард түмний амьдралд дарамт учруулж байна” гэж бичжээ. Тэрбээр буруугаа хүлээсэн учир ялыг нь хөнгөрүүлж, 28 жил болгожээ.

 

Тус улсын иргэд эзэн хаан болон хааны гэр бүлийг доромжлох хориотой байдаг юм. Өнгөрсөн онд гурван эмэгтэй хаанаа доромжилсон хэмээн 5-18 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Man:
Muu Tailandiin Haan hoshnogiig alaach pizda,,,Davrsan. Pizda be
2018-05-22
Зочин:
like
2015-08-09
Зочин:
DAVARSAN HAAN BE
2015-08-09