Хатан хааны аминд хүрэхээ мэдэгдлээ
2015-08-10

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл твиттер хуудсаараа дамжуулан Их Британийн хатан хаан II Элизабетийн аминд хүрэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ. Хэт даврагчид “Бид шинэ захиалга хүлээн авсан. Тэд хатан хааныг амиа алдаасай хэмээн хүсч байгаа. Бид энэхүү захиалгыг хүлээн авснаа албан ёсоор мэдэгдэж байна. Тун удахгүй Британи гашуудах болно” гэж жиргэсэн тухай “www.haaretz.com” мэдээллээ. Энэ сарын 15-нд хатан хааныг хөнөөхөөр болсон хэмээн хэт даврагчид мэдэгдлийнхээ төгсгөлд дурьджээ.

 

Хатан хаан, туслахуудын хамтаар энэ өдөр дэлхийн II дайны үед Японы эсрэг тулалдсан холбоотны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх юм. Энэхүү арга хэмжээнд хатан хаан болон гэр бүл нь оролцох аж. Сүрдүүлгээс болж хатан хааны хамгаалалтыг нэмсэн тухай Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт хэт даврагчид Германы Канцлер Ангила Меркелийг сүрдүүлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин