9 ослоор 10 хүн нас баржээ
2015-08-11

Энэ сарын 1-10-ны өдрүүдэд замын цагдаагийн байгууллага нийт 3028 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Үүний 2214 нь ослын мэдээлэл байсан аж. Тэр дундаа хүн гэмтсэн 97 осол гарч, ослын улмаас 129 хүн гэмтсэн байна. Эд материалын хохиролтой зам тээврийн осол 84 гарсан. Улсын хэмжээнд нийт 9 ослоор 10 хүн нас барсан. Үүнээс нийслэлд 3 ослоор 3 хүн, хөдөө орон нутагт 6 ослоор 7 хүн нас барсан байна.

 

Дээрх өдрүүдэд замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 961 жолоочийг илрүүлжээ. Мөн шүүхийн шийтгэврээр 131 хүнийг баривчилгаанд явуулсан байна. Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан жолооч 20, согтуугаар хөдөлгөөнд оролцож гэмтсэн явган зорчигч 17 байна.      

 

Хүүхэд өртсөн осол 25 гарсны 11 нь сургуулийн өмнөх насны, 14 нь сургуулийн насны хүүхэд байсан ба 7 нь зорчигч, 18 нь явган зорчигч хүүхдүүд байжээ.  

Shuud.mn
Сонин хачин